Main Logo
Итгэл дүүрэн ирээдүйн төлөө хамтдаа
Бид Монголын иргэн бүрд эрсдэлгүй, амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоохын төлөө тасралтгүй хичээж, зүтгэсээр байх болно.
Практикал Даатгал нь 2003 онд 100% үндэсний хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд Монголын даатгалын салбарт шинэчлэл, шинэлэг санаачилгыг үргэлж анхлан нэвтрүүлж, даатгуулагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн төлөө тууштай ажиллаж байна.
Бид харилцагчийнхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, ур чадвар, ил тод байдал, хамтын ажиллагааг үнэт зүйлсээ болгон ажилладаг. Манай компани Монгол орны 20 аймагт салбараа нээж, 330 суманд төлөөлөгчтэйгөөр өргөн хүрээг хамарсан даатгалын сүлжээг бий болгон, олон улсын стандартад нийцсэн санхүүгийн үйлчилгээг хүргэж байна.

Бидний "яагаад"

map
Эрхэм зорилго бол оршин буй
шалтгаан
map
Эрхэм зорилго бол итгэл үнэмшил
Эрхэм зорилго бол бидний “яагаад”
map
Бидний хийж буй бүхэн бидний оршин буй шалтгаан болох эрхэм зорилгоос эхлэлтэй.
Эрхэм зорилго
Ирээдүйгээ итгэл дүүрэн, зоригтойгоор угтах боломжийг хүн бүрд
Алсын хараа
Хүн төвтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн дэвшлээр дамжуулан ирээдүйдээ итгэлтэй, хамгаалагдсан мэдрэмжийг авахыг хүссэн хүн бүрийн тэргүүний сонголт нь болно.

Бидний үнэт зүйлс

image
Бидний үнэт зүйлс
Харилцагч төвтэй
Хүнлэг, энэрэнгүй байж, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлага бүрийг дотнын зөвлөхийн байр сууринаас хүлээн авна.
Хариуцлагатай
Харилцагчид болон оролцогч талуудын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, өгсөн амлалтаа биелүүлж, амьдралын мөч бүрд тэднийг дэмжинэ.
Тасралтгүй шинэчлэгч
Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, харилцагчдынхаа өрчлөгдөн хувьсаж буй хэрэгцээг хангахын тулд дэвшилтэт шийдлүүдийг санал болгоно.
Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Практикал Даатгал ХХК-тай хамтран ажилладаг эрхэм харилцагч та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Манай компани анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ салбартаа манлайлагч нь байж, анхны онлайн даатгалын үйлчилгээ болон чанарын менежментийн ISO стандартыг нэвтрүүлэн, хот болон орон нутгийн бүх салбарууддаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Даатгал нь нийгмийн эрсдэлийг тодорхой хэмжээнд хуваалцаж цаашид өөрөө хөгжих боломжоор нь хангаж өгдөг хамгийн буянтай бизнес юм. Бид зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэн нийт харилцагч даатгуулагч, хөрөнгө оруулагч байгууллагууддаа илүү хариуцлагатай, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг технологийн дэвшилтэй хослуулан хүргэж байна.

2003 оноос идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж буй манай компани харилцагч та бүхний дэмжлэгтэйгээр чадварлаг боловсон хүчин өсгөж хөгжүүлэн өдрөөс өдөрт өргөжин тэлж, цар хүрээ, ололт амжилтаа бататган өнөөгийн хамгийн шилдэг даатгалын компаниудын тоонд зүй ёсоор орж байгааг дуулгахад таатай байна.

Өдрөөс өдөрт улам хурдацтайгаар шинэчлэгдэн өөрчлөгдөж буй амьдралын хэв маяг, бизнесийн орчны ахиц дэвшил, түүнд учирч болзошгүй эрсдэлийг удирдахад туслахыг бид ямагт хичээн ажилладаг бөгөөд харилцагч, даатгуулагчидтайгаа хамтдаа сурч, хамтдаа хөгжиж, эрсдэлгүй нийгмийн сайн сайхны төлөө нэгэн зорилготой, нягт холбоотой хамтран ажиллана гэдгээ илэрхийлье.
Эрхэм харилцагч, даатгуулагч та бүхний ажил үйлс өргөжин дэвжиж, аливаа эрсдэлээс ангид, ирээдүйд илүү итгэлтэй, амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!
health
Найдандорж Түмэндэмбэрэл
Гүйцэтгэх захирал
Яагаад Практикал гэж?
285K
харилцагч
Харилцагч бүрийн эрсдэлийг дааж, ирээдүйн өсөлтөнд хамтдаа тэмүүлнэ.
16В
нөхөн төлбөр олголт №1
2023 онд даатгалын салбарын хамгийн өндөр нөхөн төлбөр олгосон компани.
20
жилийн туршлагатай
Мэдлэг туршлагаар салбартаа тэргүүлж, мэргэшсэн үйлчилгээгээр ялгарна.
20
аймгийн салбар
Монголын 20 аймагт салбар төлөөлөгчийн газар бүхий хамгийн өргөн сүлжээг бии болгосон.

Манлайлал

member
Ц.Батцэнгэл
Нөхөн төлбөр хариуцсан захирал
member
Э.Өрлөгболд
Даатгалын бодлого, бизнес хөгжил хариуцсан захирал
member
Ч.Болор-Эрдэнэ
Захиргаа, хүний нөөц хариуцсан менежер
member
Б.Бямбасайхан
Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан захирал
member
М.Алтайбаатар
Байгууллагын даатгал хариуцсан захирал
member
О.Дэлгэрдаваа
Эрсдэл хариуцсан менежер
member
М.Замбагацэцэг
Комплайнс, дотоод хяналт хариуцсан менежер
member
Ж.Сарнай
Иргэдийн борлуулалт хариуцсан менежер
member
Д.Батрагчаа
Сувгийн борлуулалт хариуцсан менежер
Footer Logo
Та имэйл хаягаа бүртгүүлснээр даатгалын салбарын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.
  • phone
  • phone
  • phone
Веб сайтыг : ЮБИСОЛ ХХК
Практикал даатгал ХХК © 2025. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан