Даатгалын тухай

Гэнэтийн ослын даатгал нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэнэтийн ослын улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгоход оршино.

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээг даатгуулагч, даатгагч нар харилцан тохиролцож байж тогтоох бөгөөд үнэлгээний доод хэмжээ нь 1,000,000 төгрөгөөс багагүй байна.

Даатгалын хураамж

0.12% – 2.50%

Даатгалын хамгаалалт

АНГИЛАЛ ДААТГАЛААР ХАМГААЛАГДСАН ЭРСДЭЛҮҮД
АХУЙН Зүсэгдэх Халтирах
Хавчуулах Бүдрэх, торох
Унаж бэртэх Элдэв юманд цохиулах
Түлэгдэх Зам тээврийн аюул осолд өртөх
БАЙГАЛИЙН Гал түймэр Ус шаварт унах
Үер Аянга
Наранд цохиулах Цасан болон шороон шуурга
Газар хөдлөлт Хорт ургамалд хордох
Хөрсний нуралт, цөмрөлт Хүчит салхи
YЙЛДВЭРЛЭЛ ТЕХНИКИЙН Уурхай нурах, цөмрөх, дэлбэрэх,  гулгалтад өртөх Сантехник дулааны сүлжээний гэмтлийн нөлөөлөл
Цахилгааны хүчдэл дэлбэрэлтийн нөлөөлөл Машин тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй харьцах үеийн нөлөөлөл
Шаталтын нөлөөлөл Хорт хий, химийн бодист хордох
МАЛ АМЬТНЫ НӨЛӨӨЛЛӨӨР ҮҮСЭХ Морь малаас унах чирэгдэх Өшиглүүлэх
Малд дайруулах Хазуулах
Мөргүүлэх Араатан амьтан ба чоно нохойд хазуулах
БУСАД Бусдад хорлогдох Хүйтэн мэс зэвсэгт өртөх
Гэмт халдлагад өртөх Гэрээнд хязгаарласнаас бусад бүх төрлийн эрсдэл

Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлт

  • Даатгалын баталгаа  
  • Байгууллагын албан тоот /банкны нэр, дансны дугаарыг тодорхой бичнэ/
  • Нөхөн төлбөрийн маягтыг Даатгагчаас авч бөглөнө.
  • Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт (эмнэлгийн акт эсвэл лист, эмчилгээний карт)
  • Хохирлын хэмжээг тогтоосон баримт (эмнэлэг эмчилгээний зардлын дүн бүхий тооцооны хуудас, лист)

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд

  • Бүх төрлийн өвчин, эмгэг түүнээс үүдсэн бүх төрлийн эрсдэлүүд;
  • Амиа хорлох, хорлохоор завдсан болон түүний үр дагавар;
  • Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн;
  • Мэргэжлийн болон аюултай спортоор хичээллэх үед гарсан хохирол тэдгээрийн үр дагавар;
  • Дайн байлдаан, үймээн, самуун, бослого, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, төрийн эргэлтийн үр дагавар;
  • Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;
  • Нотолгоогүй хохирол;
  • Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;

Гэнэтийн ослын даатгал

25000500000

Цэвэрлэх
Category: SKU: N/A

Additional information

Багц

5 сая, 10 сая, 20 сая, 50 сая, 100 сая

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Гэнэтийн ослын даатгал”

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment