Даатгалын тухай

Таны тээврийн хэрэгсэлд гэнэтийн санамсаргүй байдлаар хохирол учрахад төлөвлөөгүй зардал гарч санхүүгийн дарамтанд орохоос гадна цаг хугацаа алдаж, сэтгэл санааны хямралд ордог. Энэ үед таныг энэ бүх дарамтаас гаргах хамгаалалт бол тээврийн хэрэгслийн даатгал юм. Энэхүү даатгал нь таны тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл сэлбэх, засах, солих зэргээр нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой даатгал юм.

Даатгалын үнэлгээ

Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.

Даатгалын хураамж

1.2% –  1.5% байна.

Даатгалын хамгаалалт

Даатгалын эрсдэлүүд Эрсдэлийн тайлбар Багц 1 Багц 2
Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлүүд Зам тээврийн осол:  онхолдох, мөргөлдөх, мөргүүлэх, шүргэлцэх, шүргүүлэх, хатуу биетэд мөргүүлэх, өртөх 90% 80%
Байгалийн эрсдэл Газар хөдлөлт, аянга цахилгаан, хүчтэй цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр, үер, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, ойн болон хээрийн гал түймэр, байгалийн хэт халуун, хүйтэн 90% 80%
Гал түймэр, дэлбэрэлт Орчны цэцэрлэгжүүлэлт, авто граж болон ой хээрийн түймэр, тэсрэлт, дэлбэрэлтээс эх үүсвэртэй, аянга, газар хөдлөлт, хүчтэй шуурганы шалтгаантай, тамхи, чүдэнз зэрэг ахуйн үүдэлтэй гал хамаарна 90% 80%
Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл Даатгалын гэрээнд нэр заасан жолоочоос бусад этгээдэх жолоо шилжүүлсэн үед учирсан хохирол 90% 80%
Шилний хохирол Хулгайн сэдлээр учрахаас бусад шалтгаанаар учрах шилний хохирол /замын хөдөлгөөнд оролцох үед чулуу үсрэх, хатуу биет унах/ 90% 80%
Авто граж, талбай, зогсоол дээр байх үеийн бүх төрлийн эрсдэл Зогсоолд байрлуулах үеийн эрсдэлүүд: хатуу биет мөргөх, шүргэх

Зогсоолд байх үеийн эрсдэл: зогсоол талбай, гражид зогсож байх үед мөргүүлэх, шүргүүлэх, дээрээс юм унах, сантехникийн гэмтлээс үүссэн эрсдэл болон барилгын нуралт, цөмрөлт

90% 80%
Хулгайн сэдлээр таны авто тээврийн хэрэгсэлд учирсан хохирол Тээврийн хэрэгслийн гурвалжин шил, салхины шилний хохирол 90% 80%
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭГ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭР ТООЦНО Даатгалын хураамж  1 жил  /үнэлгээнээс тооцно/ 1.5% 1.2%

Нөхөн төлбөр

  • Автотээврийн хэрэгслийг түүний өртгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулсан тохиолдолд хохирлоос Даатгуулагчийн хариуцах хэсгийг хассан дүнгээр нөхөн төлбөрийг төлнө. 
  • Автотээврийн хэрэгслийг түүний өртгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулаагүй нөхцөлд Даатгуулагчийн мэдүүлсэн үнэ тээврийн хэрэгслийн өртөгт эзэлж байгаа хувиар нөхөн төлбөрийн хэмжээ тодорхойлогдоно. 
  • Даатгуулагчийн автотээврийн хэрэгслийн аль ч хэсэгт даатгалын хугацаанд учирсан гэмтэл хохирлыг Даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэх, засварлах, солих зэрэг засвар үйлчилгээний зардлын дүнгээр нөхөн төлнө.
  • Даатгуулагчийн буруугаас хохирол учирсан тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрөөс сонгосон багцаас хамааран  Даатгуулагчийн хариуцах хэсэг /0-40%/-ийг хассан дүнгээр нөхөн төлнө.  
  • Зориулалтын зогсоол талбайд байх үед хохирол учирсан тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрөөс сонгосон багцаас хамааран Даатгуулагчийн хариуцах хэсэг /0-20%/-ийг хассан дүнгээр нөхөн төлнө.    
  • Зориулалтын бус зогсоол талбайд байх үед хохирол учирсан тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрөөс /0-20%/-г хассан дүнгээр нөхөн төлнө. 
  • Автотээврийн хэрэгслээр гарамтай газраар гол мөрөн гатлах үед хохирол учирсан тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрөөс /0-20%/-г хассан дүнгээр нөхөн төлнө. 
  • Даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ нь хасагдаж тооцогдох бөгөөд Даатгуулагч нь даатгалын үнэлгээг сэргээх боломжтой.  
  • Даатгуулагч нөхөн төлбөр авсны дараа даатгалын үнэлгээг түүний өртөг хүртэл сэргээгээгүй байх үед хохирол учирсан тохиолдолд Даатгуулагчид өмнө нь олгосон нөхөн төлбөрийн хэмжээг хассан дүнгээр даатгалын үнэлгээг тооцож, түүнийг автотээврийн хэрэгслийн өртөгт эзэлж байгаа хувиар тооцож нөхөн төлбөрийг олгоно.    
  • Даатгагч бүрэн сүйрэл, хэсэгчилсэн хохирлыг орлуулж сольсон тохиолдолд гэмтсэн эд анги, хэсгүүдийн үлдэгдэл, сэлбэг, эд анги  Даатгагчийн мэдэлд шилжинэ.
  • Даатгагчаас зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх, эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх, өөрийнхөө бурууг хүлээх, хохирлыг нөхөн барагдуулах оролдлого хийсэн, зөвшөөрөл авалгүйгээр хийгдсэн засварын ажил түүний үр дагаврыг Даатгагч нөхөн төлөхгүй. 
  • Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд Даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно.

Нөхөн төлбөр бүрдүүлэх материал

  • Даатгалын баталгаа
  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг
  • Нөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/
  • Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт
  • Хохирлын хэмжээг тодорхойлсон баримт
  • Даатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)
  • Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/
  • Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр 
  • Шаардлагатай гэж үзвэл бусад баримт бичиг

Та цахимаар даатгуулна уу

Зах зээлийн үнэлгээгээ оруулна уу

Багцаа сонгоно уу