Даатгалын тухай

Таны зуслангийн байшин гэнэтийн болон гадны нөлөөллөөс болоод бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвэнд нь оруулах зардлыг олгодог ач холбогдолтой даатгал юм.

Даатгалын үнэлгээ

Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.

Даатгалын хураамж

0.5% – 1.2% байна.

Даатгалын хамгаалалт

Даатгалын эрсдэлүүд Эрсдэлийн тайлбар
Галын эрсдэл Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал
Байгалийн эрсдэл Газар хөдлөлт, аянга цахилгаан, хүчтэй цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр, үер, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, ойн болон хээрийн гал түймэр, байгалийн хэт халуун, хүйтэн
Цахилгааны эрсдэл Цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөллөөс үүсэх үеийн эрсдэл
Сантехникийн эрсдэл Сантехникийн хоолой задрах, ус алдах, сангийн хоолой хөлдөх зэргээс үүдэн гарах эрсдэл
Ус чийгний эрсдэл Ус чийгний нөлөөллөөс үүсэх үеийн эрсдэл

Нөхөн төлбөр бүрдүүлэх материал

  • Даатгалын баталгаа
  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг
  • Нөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/
  • Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт
  • Хохирлын хэмжээг тодорхойлсон баримт
  • Даатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)
  • Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/
  • Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр 
  • Шаардлагатай гэж үзвэл бусад баримт бичиг

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд

  • Алдаатай болон буруу төсөл, загвар ашигласан эсвэл чанарын шаардлага хангахгүй материал хэрэглэсэн, буруу тооцож хийсэн амины орон сууцыг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг засах, залруулах, орлуулахтай холбогдон гарсан зардал.
  • Үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчийн гэрээ, хуулиар хариуцлага хүлээх тохиолдол, эсвэл үйлдвэрийн дефект, гэмтэл.
  • Дотоод хий эсвэл шингэний даралтаар ажиллах бойлер болон аппарат, компрессор эсвэл адил төстэй дотоод хөдөлгүүрийн тэсрэлтээс үүдсэн хохирол.
  • Албан ёсны эрх мэдэл бүхий байгууллага хуулийн дагуу хураан авах, баривчлан хорих зэрэг үйлдлийн улмаас учирсан хохирол.
  • Нотолгоогүй хохирол.
  • Даатгуулагчийн хариуцах хэсэг.
  • Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол.
  • Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн.
  • Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдол.
  • Учирсан хохирлын шууд бус үр дагавар.
  • Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол.
  • Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол.

Онлайн даатгал

Нэмэлт хамгаалалт

Зах зээлийн үнэлгээгээ оруулна уу