Зуслангийн байшингийн даатгал

АЧ ХОЛБОГДОЛ

Таны зуслангийн байшин гэнэтийн болон гадны нөлөөллөөс болоод бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвэнд нь оруулах зардлыг олгодог ач холбогдолтой даатгал юм.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  1. Галын эрсдэл
  2. Байгалийн эрсдэл
  3. Цахилгааны эрсдэл
  4. Сан техникийн эрсдэл
  5. Ус чийгний эрсдэл
  6. Гуравдагч этгээдээс хохирол учруулах эрсдэл
  7. Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
  8. Хулгай, хулгайн сэдлээр хохирол учруулах эрсдэл
  9. Дээрэм, дээрмийн сэдлээр хохирол учруулах эрсдэл

ХУГАЦАА

Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.

НӨХӨН ТӨЛБӨР

  1. Зуслангийн байшинг  түүний өртөгөөр буюу бүрэн үнээр нь нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг 100% нөхөн төлнө. 
  2. Зуслангийн байшинг түүний өртөгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулаагүй тохиолдолд даатгалын үнэлгээг зуслангийн байшингийн өртөгт харьцуулж бодит хохирлын дүнгээс хувь тэнцүүлэн олгоно.
  3. Даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд хохирлыг даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр (эсвэл гэмтсэн хэсгийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зардлыг төлөх зэрэг аль нэг хэлбэрээр) нөхөн төлнө.
  4. Даатгуулагчаас шалтгаалаагүй хохирлыг 100% нөхөн төлнө.
  5. Даатгуулагчийн буруугаас хохирол учирсан тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрөөс даатгуулагчийн хариуцах хэсэг (0-20 хувь)-ийг хасч олгоно.
  6. Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно.
  7. Даатгалын эрсдэлийн улмаас учирсан эсвэл учирч болзошгүй хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгалын нөхөн олговор дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө. Гэхдээ энэхүү зардлын хэмжээ нь даатгалын үнэлгээний 10%-иас үл хэтэрнэ. 
1Даатгалын бүтээгдэхүүний нэрЗуслангийн байшингийн даатгал
2Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Хөрөнгийн даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
3Даатгалын зүйл Даатгуулагчийн зуслангийн байшин /байр/ байна.
Даатгалын үндсэн эрсдэлГалын эрсдэлБайгалийн эрсдэлЦахилгааны эрсдэлСан техникийн эрсдэлУс чийгний эрсдэлГуравдагч этгээдээс хохирол учруулах эрсдэлҮйлдвэрлэлийн ослын эрсдэлХулгай, хулгайн сэдлээр хохирол учруулах эрсдэлДээрэм, дээрмийн сэдлээр хохирол учруулах эрсдэл
Даатгалын нэмэлт эрсдэлБайхгүй
Даатгалын үнэлгээДаатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ0,5% – 1,2% байна.
4Нөхөн төлбөр олголтДаатгагч дараах бичиг баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:Даатгалын баталгааНөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичигНөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтХохирлын хэмжээг тодорхойлсон баримтДаатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрШаардлагатай гэж үзвэл бусад баримт бичигДаатгагч  шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл түүний өв залгамжлагчид олгоно.
5Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдДаатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;Алдаатай болон буруу төсөл, загвар ашигласан эсвэл чанарын шаардлага хангахгүй материал хэрэглэсэн, буруу тооцож хийсэн амины орон сууцыг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг засах, залруулах, орлуулахтай холбогдон гарсан зардал;Үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчийн гэрээ, хуулиар хариуцлага хүлээх тохиолдол, эсвэл үйлдвэрийн дефект, гэмтэл;Дотоод хий эсвэл шингэний даралтаар ажиллах бойлер болон аппарат, компрессор эсвэл адил төстэй дотоод хөдөлгүүрийн тэсрэлтээс үүдсэн хохирол;Албан ёсны эрх мэдэл бүхий байгууллага хуулийн дагуу хураан авах, баривчлан хорих зэрэг үйлдлийн улмаас учирсан хохирол.Нотолгоогүй хохиролДаатгуулагчийн хариуцах хэсэгӨөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдолУчирсан хохирлын шууд бус үр дагавар;Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *