Компани танилцуулга

Манай компани 2003 онд 100% үндэсний хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж өнөөг хүртэл даатгалын салбарт шинэ өнгө төрх, шинэлэг бүхний анхдагч нь байж даатгуулагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна. 

Бид орон даяар 21 аймагт салбараа нээж, 330 суманд төлөөлөгчтэйгээр даатгалын сүлжээ бий болгон, даатгуулагчдын хэрэгцээ шаардлага, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байна. 

  • Байгууллагын уриа – Ирээдүйд илүү итгэлтэй 
  • Байгууллагын алсын хараа – Шинэчлэл, манлайллыг хослуулан, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна.  
  • Байгууллагын эрхэм зорилго – Бид чанартай, инновацилаг бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн найдвартай, хурдан үзүүлж, харилцагчдадаа сэтгэл амар байх боломжийг олгоно.  
  • Байгууллагын үнэт зүйл:  
    – Чин сэтгэл  – Ёс зүй   – Ур чадвар   – Хамтын ажиллагаа   – Тэмүүлэл 
  • Байгууллагын эрхэмлэх зарчим 
    – Хүндэтгэлтэй байх   – Хариуцлагатай байх   – Хууль дүрмийг чанд мөрдөх   – Оролцоог дэмжих 
    – Тасралтгүй шинэчлэгдэж байх