Компанийн засаглал нь компанийн үйл ажиллагааг чиглүүлэх, хянах тогтолцоо бөгөөд компанийн зорилго, зорилтыг тодорхойлох, гүйцэтгэлийн хяналтын арга замыг тогтоох, хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо юм.
Засаглалын бүтэц, түүний үйл ажиллагаа тогтвортой, сайн байх нь чанартай шийдвэр гаргалт, удирдлагын залгамж халааг оновчтой төлөвлөх, цаашид компани аль ч талаар бие даасан, хараат бус байж, хэтийн хөгжилд тууштай анхаарах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлснээр олон эерэг үр дүн бий болгох давуу талтай бөгөөд урт хугацаанд тогтвортой хөгжихөд ач холбогдолтой юм.
Практикал даатгал нь компанийн зохистой засаглалыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх ТУЗ-ийг үр дүнтэй, мэргэжлийн, оновчтой хэлбэрээр ажиллах нөхцөлөөр хангахыг бүх талаар эрмэлздэг. Энэ хүрээнд ТУЗ нь даатгалын бодлогыг үр дүнтэй, зохистой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх засаглалын дүрэм, журмуудыг баталж, хэрэгжилтэд анхаарч сайжруулан ажиллаж байна.
Практикал даатгал нь харилцагч мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахыг зорин ажилладаг.
Комплаенсийн үйл ажиллагааг дараах хүрээнд хэрэгжүүлж байна.
· Харилцагчийг таньж мэдэх
· Эрсдэлийг үнэлэх, хариу арга хэмжээ авах, дахин үнэлэх
· Сэжигтэй гүйлгээг илрүүлэх, хяналт тавих, мэдээлэх
Төрийн эрх бүхий байгууллагын баталсан хууль, журам бусад зохицуулалтыг баримтлан ажиллаж байна.
Практикал даатгалын Төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод аудитын хороо нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд аудит, хяналтын тогтолцооны хараат бус, үр дүнтэй байдлыг хангаж хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэн, хяналтын тогтолцоог сайжруулан ажиллаж байна.
Эрсдэлийн удирдлага
Практикал даатгал нь эрсдэлийн удирдлагыг Хамгаалалтын 3 бүсийн тогтолцоо, хүлээн зөвшөөрөх эрсдэлийн мэдэгдэл /Risk appetite statement/, хариу арга хэмжээний үйл явцын дагуу хэрэгжүүлдэг.
Хүлээн зөвшөөрөх эрсдэл/Risk appetite/-ийн хүрээнд байгууллагын стратеги, зорилтуудад нөлөө үзүүлж буй эрсдэлийг тодорхойлж, үр дүнтэй удирдахад оршино. Уг зорилгын хүрээнд бүх төрлийн эрсдэлүүдийн хүчин зүйлсийг тодорхойлж, түвшин бүрд тохирох арга хэмжээг авч, үр дагаврыг бууруулдаг.
Практикал даатгал нь “Хамгаалалтын гурван бүс”-ийн загвараар эрсдэлийг удирдах үүрэг хариуцлагуудыг тохиромжтой байдлаар хуваарилан эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг.
Хамгаалалтын 3 бүсийн тогтолцоо |
||
1-р бүс |
2-р бүс |
3-р бүс |
Бизнесийн нэгжүүд, хуульч, бусад хороодууд |
Эрсдэлийн удирдлагын хэлтэс |
Хараат бус дотоод аудит, аудитор |