Ирээдүйд илүү итгэлтэй
Хувь хүн
Байгууллага
Нөхөн төлбөр
Нэвтрэх
Даатгалын салбарын өртөөлөгчид цуглараад!
Салбартаа шинэчлэл өөрчлөлтийг авчрахаар, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр зорьж буй залуусыг эрч хүчтэй, бүтээлч хамт олон хүлээж байна.
Ажлын анкет бөглөх
Практикалын амжилт хоёр зүйлээс хамаардаг гэж бид итгэдэг: хамт олон болон соёл. Бидний соёл бол бидний ДНХ – бидний хэн болохыг, хэрхэн ажиллахыг, бие биетэйгээ хэрхэн харилцаж, асуудал шийдвэрлэхийг тодорхойлдог зүйл юм.
Бид дараах үнэт зүйлсийн үндсэн дээр шилдэг мэргэжилтнүүдийг ажилд авч, хөгжүүлж, карьерын дараагийн түвшин рүү аваачдаг.
Хүлээлтээс дав
Бид гайхалтай бүтээгдэхүүн хөгжүүлэх дуртай, бид харилцагчдаа баярлуулах дуртай, нарийн төвөгтэй асуудлуудыг энгийн бодит шийдэл болгон хувиргаж, харилцагчийн хүлээлтээс үргэлж давахыг эрмэлздэг.
Зөвхөн урагшаа!
Өртөөлөгчид үргэлж урагшилдаг. Хариуцлага, шийдэмгий байдал, ур чадвар, “болгоно, бүтээнэ” гэсэн хүсэл байхад ямар ч ханыг нурааж, ямар ч давааг давж чадна гэдэгт итгэдэг.
Өөрийгөө болон бусдыг хөгжүүл
Мэдлэг, ур чадвараа үргэлж хөгжүүлж, өөрөө өөрийнхөө хамгийн шилдэг хувилбар байхын төлөө зорьдог. Ингэхдээ, хамт ажилладаг хүмүүсээ ч гэсэн дэмжиж, хамтдаа өсдөг.
Зоригтой бас сониуч бай
Эрсдэл хүлээж, алдаа гарга - Ингэж байж бид суралдаг бас шинийг санаачилдаг.
98
ажилтан
Практикал Даатгалын Улаанбаатар хотын 3 салбар болон орон нутгийн 20 салбарт нийт 98 ажилтан ажиллаж байна.
26
дундаж нас
Манайд салбартаа 20-иод жил ажилласан мэргэжилтнээс эхлээд сургуулийн ширээнээс дөнгөж холдсон төгсөгчид гээд бүх насныхан байдаг. Гэхдээ мэдээж ихэнх нь залуучууд.
21
жилийн туршлага
Салбарын ууган компаниудын нэг бөгөөд бүтэц, засаглалын хувьд тогтвортой, зах зээлд танигдсан, нэр хүндтэй байгууллага.
38
өөр мэргэжлийн хүмүүс
Даатгалд зөвхөн даатгал, санхүүгээр мэргэшсэн хүмүүс ажилладаг гэж бодсон үү? Манайд эмч, инженер, хөгжимчин мэргэжилтэй хүмүүс хүртэл бий.
Цалин, урамшуулал
Практикал Даатгал нь танд дараах давуу талуудыг санал болгоно. Үүнд:
Бүх ажилтнуудаа
Хувийн эрүүл мэндийн даатгалд
хамруулдаг. Мөн гэр бүлийн гишүүдийг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр даатгадаг.
Ажилтнуудаа жилд нэг удаа томуугийн вакцинд гэр бүлээр нь хамруулах зэрэг эрүүл мэндийг нь дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
Өрсөлдөхүйц цалин, урамшууллын багцтай.
Уян хатан цагийн хуваарьтай
Нээлттэй ажлын байр
Та имэйл хаягаа бүртгүүлснээр даатгалын салбарын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.
Даатгал
Хувь хүн
Байгууллага
Нөхөн төлбөр
Бидний тухай
Компанийн тухай
Санхүүгийн үзүүлэлт
Компанийн засаглал
Мэдээ, мэдээлэл
Хүний нөөц
Холбоо барих
Чингэлтэй Дүүрэг 1-Р Хороо, Энхтайваны Өргөн Чөлөө-4 Экспресс Таур, 11 Давхар
Үйлчилгээний төв: (Лавлах төв хамаарна)
Даваа - Баасан 09:00-18:00
Ослын дуудлага:
24/7 хүлээн авна (
+976 7777-6677
, 1-р шугам)
+976 7777-6677
Мэдээлэл лавлагаа:
insurance@practical.mn
Эрүүл мэндийн нөхөн төлбөр:
healthclaim@practical.mn
Бусад нөхөн төлбөр:
claim@practical.mn
Даатгал
Хувь хүн
Байгууллага
Нөхөн төлбөр
Бидний тухай
Компанийн тухай
Санхүүгийн үзүүлэлт
Компанийн засаглал
Мэдээ, мэдээлэл
Хүний нөөц
Холбоо барих
Чингэлтэй Дүүрэг 1-Р Хороо, Энхтайваны Өргөн Чөлөө-4 Экспресс Таур, 11 Давхар
Үйлчилгээний төв: (Лавлах төв хамаарна)
Даваа - Баасан 09:00-18:00
Ослын дуудлага:
24/7 хүлээн авна (
+976 7777-6677
, 1-р шугам)
+976 7777-6677
Мэдээлэл лавлагаа:
insurance@practical.mn
Эрүүл мэндийн нөхөн төлбөр:
healthclaim@practical.mn
Бусад нөхөн төлбөр:
claim@practical.mn
Нууцлалын мэдэгдэл
Сайт ашиглах нөхцөл
Түгээмэл асуулт хариулт
Веб сайтыг :
ЮБИСОЛ ХХК
Практикал даатгал ХХК © 2025. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан