Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Жолооч та өөрийн тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд даатгалын компани таны өмнөөс бусдад учруулсан хохирлыг барагдуулдаг ач холбогдолтой даатгал юм.

ХАМГААЛАХ ЭРСДЭЛҮҮД

Бусдад учруулсан хохирол буюу: 
– Амь нас
– Эрүүл мэнд
– Эд хөрөнгө

НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Жолоочийн буруутай үйлдэлээс шалтгаалан осол гарсан тохиолдолд хохирогчид 5-10 сая төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын компаниас төлөх боломжтой.

ХАМААРАХГҮЙ ЭРСДЭЛҮҮД

– Даатгуулагчид өөрт учирсан хохирол
– Сэтгэл санааны хохирол

ЭНЭХҮҮ ДААТГАЛД ХЭН ХАМРАГДАХ ВЭ?

– Тээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн бүр
– Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамаараад мэргэшсэн жолооч болон С, D ангиллын жолооч нар заавал даатгуулна.

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТЫН ХЭМЖЭЭ

Жолоочийн даатгал нь “Авто ослын” улмаас хохирсон хохирогчийг хохиролгүй болгох зорилготой. Мөн таны болон бусдын тээврийн хэрэгсэлд зорчиж яваа зорчигчийн амь нас, эрүүл мэнд давхар хамгаалагдсан.