Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал

Ач холбогдол: Энэхүү даатгал нь хурдан морь унаач хүүхдийг жилийн хугацаанд 24 цагийн турш гэнэтийн ослын улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг даатгалын компани мөнгөн хэлбэрээр нөхөн төлөхөд оршино.


Хугацаа: 1 жилийн хугацаагаар даатуулна.


Үнэлгээ: Та хүүхдийнхээ амь нас эрүүл мэндийг өөрөө үнэлэнэ.
Даатгалын үнэлгээний доод хэмжээ:

  • 10 наснаас дээш  3 000 000 /гурван сая төгрөг/
  • 10 наснаас доош 5 000 000 /таван сая төгрөг/


Хураамж: Даатгалын хураамжийн хувь 0.5%.


Нөхөн төлбөр: Таны хүүхдийн эрүүл мэндэд учирсан гэмтэл хохиролыг эмнэлэг эмчилгээний зардлаар болон мөнгөн тэтгэмж хэлбэрээр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.

1Мэдэгдэл огнооОн 2021Сар 09Өдөр 20
2Мэдэгдэл гаргагчийн оноосон нэр ПРАКТИКАЛ ДААТГАЛ ХХК
3Даатгалын бүтээгдэхүүний нэр Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
4Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Гэнэтийн осол, эмчилгээний даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
Даатгалын зүйл    Хүүхдийн амь нас, эрүүл мэнд байна
Даатгалын үнэлгээ    Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын үндсэн эрсдэлЗөвхөн үндэсний баяр наадмаар хурдан морины уралдаан, түүний бэлтгэл, сунгааны үед /морь малнаас унах, чирэгдэх, дайруулах, өшиглүүлэх, хазуулах, мөргүүлэх/
Даатгалын нэмэлт эрсдэл Нэмэлт эрсдэл 1:Бусад уралдаан түүний бэлтгэл, сунгааны үед /морь малнаас унах, чирэгдэх, дайруулах, өшиглүүлэх, хазуулах, мөргүүлэх/Нэмэлт эрсдэл 2:Хурдан морьны уралдаанаас бусад үеийн доорх эрсдэлүүд АНГИЛАЛЭРСДЭЛҮҮДАХУЙНЗүсэгдэхХалтирахХавчуулахБүдрэх, торохУнаж бэртэхЭлдэв юманд цохиулахТүлэгдэхЗам тээврийн аюул осолд өртөхБАЙГАЛИЙНГал түймэрУс шаварт унахҮерАянгаНаранд цохиулахЦасан болон шороон шуургаГазар хөдлөлтХорт ургамалд хордохХөрсний нуралт, цөмрөлтХүчит салхиYЙЛДВЭРЛЭЛ ТЕХНИКИЙНУурхай нурах, цөмрөх, дэлбэрэх,  гулгалтад өртөхСантехник дулааны сүлжээний гэмтлийн нөлөөлөлЦахилгааны хүчдэл дэлбэрэлтийн нөлөөлөлМашин тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй харьцах үеийн нөлөөлөлШаталтын нөлөөлөлХорт хий, химийн бодист хордохМАЛ АМЬТНЫ НӨЛӨӨЛЛӨӨР ҮҮСЭХМорь малаас унах чирэгдэхӨшиглүүлэхМалд дайруулахХазуулахМөргүүлэхАраатан амьтан ба чоно нохойд хазуулахБУСАДБусдад хорлогдохХүйтэн мэс зэвсэгт өртөхГэмт халдлагад өртөхГэрээнд хязгаарласнаас бусад эрсдэл
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ Үндсэн эрсдэл: 0,24% – 1% Нэмэлт эрсдэл 1: Үндсэн хураамж дээр нэмэх нь 0,24% -1% Нэмэлт эрсдэл 2: Үндсэн эрсдэлийн хураамж дээр нэмэх нь 0,1% – 0,5% байна.
6Нөхөн төлбөр олголтДаатгагч дараах бичиг баримтуудаас үндэслэн нөхөн төлбөр олгоно. Үүнд:Даатгалын баталгаа Нөхөн төлбөрийн маягтыг Даатгагчаас авч бөглөнө.Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт (эмнэлгийн акт эсвэл лист, эмчилгээний карт)Хохирлын хэмжээг тогтоосон баримт (эмнэлэг эмчилгээний зардлын дүн бүхий тооцооны хуудас, лист)Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагчид нь олгоно.Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.
7Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдДаатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;Бүх төрлийн өвчин, эмгэг түүнээс үүдсэн бүх төрлийн эрсдэлүүд;Амиа хорлох, хорлохоор завдсан болон түүний үр дагавар;Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн;Мэргэжлийн болон аюултай спортоор хичээллэх үед гарсан хохирол тэдгээрийн үр дагавар;Дайн байлдаан, үймээн, самуун, бослого, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, төрийн эргэлтийн үр дагавар;Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;Нотолгоогүй хохирол;Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *