Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд Хүүхдийн баярын бэлэг гардууллаа

Практикал Даатгал компани жил бүр “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”-ийн дэргэдэх хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд Хүүхдийн баярын бэлэг гардуулдаг сайхан уламжлалтай билээ. Энэхүү баяраар бид бяцхан дүү нартайгаа тэмцээн уралдаан зохион байгуулж, баярын нэг өдрийг хөөр баяр дүүрэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил covid-19-ийн улмаас уг үйл ажиллагаа маань хойшлогдож байна. Хэдий энэ жил өдөрлөг маань цуцлагдсан ч ах эгч нар нь дүү нарынхаа бэлгийг цагт нь бэлдэж хүлээлгэж өглөө. Хүүхэд бүхэн эрүүл саруул, эрсдэлгүй аж төрөх болтугай!


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *