Ач холбогдол: Таны өөрийн эзэмшлийн эсвэл түрээс, зээлээр түр ашиглаж буй агаарын хөлгийн дараах зүйлсэд хохирол учирсан тохиолдолд даатгалын компаниас таны агаарын хөлгөнд учирсан хохирлыг арилгах зардлыг нөхөн төлнө.

Үүнд:

  • Их бие, хөдөлгүүр эд ангиудад
  • Агаарын хөлгийн нисэх бүрэлдэхүүний эрүүл мэнд, амь нас
  • Агаарын хөлгийн нислэг үйлдэж байх үедээ бусдын өмнө хүлээх хариуцлага
     


Онцлог: Агаарын хөлгийг монголын даатгалын компаниуд давхар даатгалын компанитай хамтран давхар даатгалын гэрээгээр хийгддэг даатгал юм. Мөн агаарын хөлгийн эд хөрөнгө, нисэх багийн эрүүл мэнд амь нас, агаарын хөлөг бусдад хохирол учруулж болзошгүй хариуцлага гэсэн 3 төрлийн даатгалыг хослуулан иж бүрэн байдлаар хийдэг.


Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.


Үнэлгээ: Таны агаарын хөлөгтэй ижил төрлийн марк, ойролцоо хүчин чадалтай,  ашиглалтанд орсон хугацаа, ерөнхий байдал зэрэгтэй ойролцоо агаарын хөлөг худалдаж авч болох болон зарах үнийг хэлнэ.


Хураамж: Давхар даатгалын гэрээний төрөл, нөхцөл, олон улсын давхар даатгалын зах зээлийн чиг хандлага зэрэг олон зүйлсээс хамааруулан тооцдог.


Нөхөн төлбөр:

  • Агаарын хөлөгт хохирол учирсан тохиолдолд гэмтэл хохирлыг гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэх, засварлах, солих эсвэл завсар үйлчилгээний зардлыг бэлэн мөнгөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  • Агаарын хөлөг бусдад хохирол учруулсан тохиолдолд гарсан хохирлын хэмжээгээр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  • Агаарын хөлгийн нисэх багийн гишүүдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан тохиолдолд холбогдох мөнгөн тэтгэмж эсвэл эмчилгээний зардлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө. 1Даатгалын бүтээгдэхүүний нэр Агаарын хөлгийн даатгал2Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Агаарын хөлгийн даатгалДаатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл3Даатгалын зүйл
    • Агаарын хөлгийн их бие, хоёр хөдөлгүүрийн хамт
    • Агаарын хөлгийн их бие, сэлбэг хэрэгслийн дайны эрсдэл
     Даатгалын үндсэн эрсдэл
    • Агаарт болон газарт байх үед тохиолдож болох байгалийн бүх төрлийн эрсдэл  /газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аадар бороо, мөндөр, шороон шуурга, үер ус,  хөлдөлт, цөмрөлт, овойлт, гулгалт, хад чулууны нуралт, цасан хуйлралт гэх мэт/;
    • Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт;
    • Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөллийн эрсдэлүүд;
    • Усны бүлэг эрсдэл: /усанд автах, ус чийгний нөлөөлөл, химийн үйлчлэлд орж исэлдэх, зэвэнд идэгдэх, цанталт, мөстөлт/;
    • Нислэг үйлдэж буй болон газарт байгаа иргэний агаарын хөлгийн агаарт болон газарт тохиолдох бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт, агаарын хөлөг сураггүй алга болох, техникийн осол, гэмтэл, саатал;
    • Агаарын хөлгүүдийн их биед дайны эрсдэлийн улмаас учирч болох хохирол;
    • Агаарын хөлгийн их биед учирсан хохирлоор даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлага;
    • Газрын үйлчилгээ болон ангарт засвар үйлчилгээ хийлгэж байх үеийн агаарын хөлөгт учрах аливаа эрсдэл;
    • Агаарт нисэж буй нисдэг биет болон unmanned (drone)-ээс үүдэлтэй аливаа эрсдэл.
    Даатгалын нэмэлт эрсдэл
    • Даатгалын тохиолдлын улмаас агаарын хөлгийн хөдөлгүүр бусад эд ангийн түрээсийн зардал;
    • Агаарын хөлгийн их биед учирсан хохирлоор даатгуулагчийн өөрт хүлээх хариуцлага;
    Даатгалын үнэлгээ
    • Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
    Даатгалын хураамжийн хувь, хэмжээ0,12%-10% /Давхар даатгалын хураамж нөлөөлнө/4Нөхөн төлбөр олголт
    • Даатгалын нөхөн төлбөрийг дараах материалыг үндэслэн олгоно. Үүнд:
      • Даатгуулагчийн өргөдөл, албан бичиг;
      • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
      • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
      • Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
    Давхар даатгагчаас шаардсан бусад нэмэлт материал5Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдГэрээнд үйлчлэх даатгалын эрсдэлд хамрагдахгүй нөхцөлүүд нь Давхар даатгалын гэрээнд тусгагдсан хамрагдахгүй нөхцөлөөр зохицуулагдана.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *