Эмчилгээний зардлын даатгал

Ач холбогдол: Таны эрүүл мэнд, амь насанд бүх төрлийн гэнэтийн ослоос үүдэн нь хохирол учирсан тохиолдолд эрүүл мэнддээ үарцуулсан эмчилгээний зардлыг нөхөн төлдөг ач холбогдолтой даатгал юм.


Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.


Үнэлгээ: Доод үнэлгээ 3 000 000 төгрөг байна. Үнэлгээг хэдээр ч нэмэгдүүлэх боломжтой.


Хураамж: Таны нас, хүйсээс шалтгаан өөр өөр байх бөгөөд 102 120 – 611 340 төгрөг хүртлэх байна. /3 сая төгрөгөөр даатгуулж байгаа тохиолдолд/


Нөхөн төлбөр: Таны эмчилсэн эмчийн зааврийн дагуу авч хэрэглсэн эмчилгээ, эм тарианы зардалд зарцуулсан баримтыг үндэслэн мөнгөн дүнгээр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөр олгоно.

1Мэдэгдэл огнооОн 2021Сар 09Өдөр 20
2Мэдэгдэл гаргагчийн оноосон нэр ПРАКТИКАЛ ДААТГАЛ ХХК
3Даатгалын бүтээгдэхүүний нэр Эмчилгээний зардлын даатгал
4Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Гэнэтийн осол, эмчилгээний даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
Даатгалын зүйл   Даатгуулагчийн эрүүл мэндтэй холбоотой гарсан эмнэлэг, эмчилгээний зардал байна
Даатгалын үнэлгээ    Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын үндсэн эрсдэл   Гэнэтийн ослоос шалтгаалсан доорх эрсдэлээс үүдсэн өвчин АНГИЛАЛЭРСДЭЛҮҮДАХУЙНЗүсэгдэхХалтирахХавчуулахБүдрэх, торохУнаж бэртэхЭлдэв юманд цохиулахТүлэгдэхЗам тээврийн аюул осолд өртөхБАЙГАЛИЙНГал түймэрУс шаварт унахҮерАянгаНаранд цохиулахЦасан болон шороон шуургаГазар хөдлөлтХорт ургамалд хордохХөрсний нуралт, цөмрөлтХүчит салхиYЙЛДВЭРЛЭЛ ТЕХНИКИЙНУурхай нурах, цөмрөх, дэлбэрэх,  гулгалтад өртөхСантехник дулааны сүлжээний гэмтлийн нөлөөлөлЦахилгааны хүчдэл дэлбэрэлтийн нөлөөлөлМашин тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй харьцах үеийн нөлөөлөлШаталтын нөлөөлөлХорт хий, химийн бодист хордохМАЛ АМЬТНЫ НӨЛӨӨЛЛӨӨР ҮҮСЭХМорь малаас унах чирэгдэхӨшиглүүлэхМалд дайруулахХазуулахМөргүүлэхАраатан амьтан ба чоно нохойд хазуулахБУСАДБусдад хорлогдохХүйтэн мэс зэвсэгт өртөхГэмт халдлагад өртөхГэрээнд хязгаарласнаас бусад эрсдэлГэнэтийн болон цочмог өвчинМэргэжлээс шалтгаалах өвчинЕрдийн болон халдварт өвчинАрхаг өвчинХоргүй хавдар
Даатгалын нэмэлт эрсдэлШүдний өвчинНүдний өвчин
Зөөн тээвэрлэх үйлчилгээ
Хорт хавдар
Сахиурын зардал
Урьдчилан сэргийлэх үзлэг
Жирэмслэлт, төрөлт
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ   0,15% – 6% байна
6Нөхөн төлбөр олголтДаатгагч дараах бичиг баримтуудаас үндэслэн нөхөн төлбөр олгоно. Үүнд:Эмнэлэгээс гарсан тохиолдолд материалаа бүрдүүлэн өгч нөхөн төлбөр авна.Иргэний үнэмлэх /хүүхэд бол төрсний гэрчилгээ, эхнэр, нөхөр бол гэрлэлтийн баталгаа болон оршин суугаа газрын тодорхойлолт/Ажилтны үнэмлэхАюул ажиллагааны хэлтсийн ослын дүгнэлтДаатгалын гэрээ эсвэл баталгааЭмчийн магадлагааЭмчлүүлэгчийн картАкт эсвэл листЭмчийн зааврын дагуу зарцуулсан баримт /тамгатай, эх хувиараа/Нөхөн төлбөрийн мэдүүлгийн маягтШаардлагатай тохиолдолд нэмэлт баримтуудШаардлагатай тохиолдолд эмчлүүлсэн эмнэлэгийн өвчний талаарх оношийн тайлбарШаарлагатай тохиолдолд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний хариу, хийлгэсэн эмчилгээШаардлагатай тохиолдол даатгуулагчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг Практикал Даатгал ХХК-д гаргаж өгөхийн зөвшөөрсөн даатгуулагчийн өргөдөлДаатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг даатгуулагчийн ажилтанд, хэрэв эмнэлэгийн байгууллагад бол ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ.Нэмэлт материал шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болно.Эмчилгээний зардлыг өөр даатгалын компаниас эсвэл улсын нийгмийн даатгалаас төлсөн нөхцөлд даатгагч хохирлыг үлдэх хэмжээгээр төлнө.Их хэмжээний хохирол (10 сая төгрөгөөс дээш) гарч нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд нэмэлт хугацаа шаардлагатай тохиолдолд даатгуулагчтай хэлэлцэн тохирсоны үндсэн дээр даатгалын үнэлгээний 30 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн урьдчилгааг Даатгуулагчид шилжүүлж болно. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нөхөн төлбөрийг даатгалын гэрээнд заасан хугацаанаас хожимдуулж төлөх тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс нэг хоногт 0.05 хувийн алдангийг …………………….  тоот дансанд төлнө.Нөхөн төлбөрийг даатгуулагчийн ажилтанд эсвэл эмнэлэгийн байгууллагад шууд төлнө.Нөхөн төлбөрийг даатгуулагчийн ажилтанд нөхөн төлөх бол даатгуулагчийн хариуцах хэсгийг хассан дүнгээр нөхөн төлнө.Нөхөн төлбөрийг эмнэлгийн байгууллагад шууд төлөх тохиолдолд даатгуулагчийн хариуцах хэсгийг даатгуулагчийн ажилтан нь эмнэлгийн байгууллагад төлнө.Даатгуулагчийн ажилтан аливаа эмнэлгийн байгууллагаас эмчилгээ, үйлчилгээ авсаны дараа төлбөрөө өөрөө төлөх эсвэл даатгагчид урьдчилан мэдэгдэж зөвшилцсөний дагуу даатгагч нь тухайн эмнэлэгт төлбөрийн баталгаа гаргаж болно. Энэ тохиолдолд даатгуулагчийн ажилтан эмнэлэгээс гарахдаа даатгуулагчийн хариуцах хэсэг хэрэв байгаа бол түүнийг даатгуулагчийн ажилтан төлнө.   Төлбөрийн баталгаа нь даатгагч тухайн эмнэлэг, эмчилгээний зардлыг төлнө гэсэн баталгаа биш болно.Даатгагчаас эмнэлэгт өгөх төлбөрийн баталгаа нь энэ гэрээний дагуу нөхөн төлөгдөх тохиолдол байх тохиолдолд нөхөн төлбөр олгоно, нөхөн төлөгдөхгүй тохиолдол бол даатгагч нөхөн төлбөр олгохгүй.Даатгуулагч нь даатгагчид урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авсан эмнэлэг болон дараах эмнэлэгүүдэд хэвтэн эмчлүүлэх тохиолдолд Даатгагч эмнэлэгийн байгууллагад баталгаа гаргаж, төлбөрийг шууд шилжүүлэх боломжтой.Интермед эмнэлэгХан-Уул дүүрэг-15, Чингисийн өргөн чөлөө, Интернэйшнл Медикал Сентер ХХКУтас: 77111108, 80070066.Грандмед эмнэлэгХан-Уул дүүрэг,11-р хороо,зайсан 1, Гранд-Мед эмнэлэг Утас: 77000066, 80070066Эм Би Жи Мед ХХКБаянгол дүүрэг, 5-рхороо Энхтайваны өргөн чөлөө 86, Утас:75772828Сөүл эмнэлэгСүхбаатар дүүрэг, 11-р хороо 7-р хороолол, Элистейн гудамж 119, Утас: 77061111, 77260777Даатгалд хамрагдахгүй нөхцөлийн улмаас гарсан зардал эсвэл даатгуулагчийн хариуцах хэсгийг даатгагч эмнэлэгийн байгууллагад нөхөн төлөхгүй ба даатгуулагч өөрөө хариуцна.
7Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдДаатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;Гэмтэл бэртэл, жирэмслэлт, хүүхэд төрүүлэхтэй холбогдсон үзлэг, шинжилгээ, эмчилгээ болон тэдгээрийн үр дагаварСогтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн;Мэргэжлийн болон аюултай спортоор хичээллэх үед гарсан хохирол тэдгээрийн үр дагавар;Дайн байлдаан, үймээн, самуун, бослого, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, төрийн эргэлтийн үр дагавар;Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;Нотолгоогүй хохирол;Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;Бэлгийн замын өвчнүүд, ДОХ, бэлгийн сулралын эмчилгээ, БЗХӨ, жин нэмэх, хасах үйлчилгээ, төрөлхийн гажиг;Урьд хийлгэсэн гоо сайхны мэс заслын үр дагаварыг засах эмчилгээ мэс засал, даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө төлөвлөсөн байсан эмчилгээ, оношилгоо;Иргэний хуулийн 4 дүгээр хэсэг, 3 дугаар дэд хэсэг, 43 дугаар бүлэг, 443.17 дугаар зүйлд заасны дагуу амиа хорлох, хорлохыг оролдсоны үр дагавар, өөртөө санаатайгаар учруулсан гэмтэл, хүний амийг аврахаас бусад тохиолдолд өөрийгөө шаардлагагүй нөхцөлд аюулд оруулсан;Эмчийн дүгнэлтгүйгээр дур мэдэн хийлгэсэн эмчилгээний зардал; /эмчийн жор, зааваргүйгээр болон стандартын бус эмчилгээ, үйлчилгээ, оношлогоо;/

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *