Гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгал

АЧ ХОЛБОГДОЛ

Энэхүү даатгал нь таныг дэлхийн аль нэг улсад гэр бүл, найз нөхөд, хамт олон, эсвэл ганцаараа зорчих хугацаандаа сэтгэл амар аялахад зориулагдсан даатгал юм. Та гадаад улс оронд аялаж байх үедээ гэмтэж бэртэх, ачаа тээшээ алдах гэх мэт гэнэтийн нөхцөл байдал үүсэх үед энэ даатгал нь таныг санхүүгийн дарамтнаас хамгаалах юм.

ДАВУУ ТАЛ

– 100 000$ хүртэлх эрсдлийн хамгаалалт;
– Дэлхийн хаана ч, хэдий ч танд хүрэх үйлчилгээ;
– Олон улсын өндөр зэрэглэлийн Sirius International U.K даатгалын компаниар давхар хамгаалагдсан;  
– Online-аар хямдралтай даатгуулах боломжтой;
– Хураамж хамгийн бага
– Нэг удаа төлөөд бүтэн жилээр аялалаа даатгуулах боломж;
– Транзит нислэгийн үед даатгалын хамгаалалт үйлчилнэ.

ДААТГАЛЫН ХУРААМЖ

– Даатгалын хураамж нь таны сонгох хамгаалалт, зорчих улс, хугацаанаас хамааран өөр өөр байна;
– Та жилд 2 ба түүнээс олон удаа гадаад оронд зорчдог бол жилд хэдэн ч удаа аялсан үйлчлэх хамгаалалтыг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой;
– Та гэр бүлээрээ эсвэл хамт олгоороо аялах тохиолдолд 5-20%-ийн хураамжийн хөнгөлөлт эдлэх боломжтой;
– Хүүхэд 50% хөнгөлөлттэй үнээр даатгуулна.

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ, НӨХӨН ТӨЛБӨР

ДАРААХ НӨХЦӨЛД ДААТГАГЧ НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ

  1. Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд, даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн, эрүүл мэндийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон; энэ гэрээнд заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол;
  2. Даатгуулагчийн буруутай үйл ажиллагаа, гэмт хэргийн чанартай үйлдэлд оролцсон эсвэл залилангийн болон болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн шууд ба шууд бус хохирол. Мөн сэтгэл гутрал, сэтгэцийн эмчилгээ хийлгэх үеийн үйлдэл, түүний үр дагавар;
  3. Хүний хүчин зүйлээс үл хамаарсан, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр бий болох эрсдэлүүд. Үүнд: үер, газар хөдлөлт, хөрсний нуралт, галт уулын дэлбэрэлт, хүчит салхи, агаарын хөлөг болон агаараас унах биет зүйлс, агаар мандлын, цаг уурын, газар хөдлөлийн болон геологийн онцгой үзэгдэл;
  4. Терроризм, бослого, үймээн самуун болон нийтийн хэт бөөгнөрсөн үйл ажиллагаа, цугларалтаас үүдсэн хохирол;
  5. Энхийн цагийн цэрэг армийн болон хамгаалалтын хүчний үйлдэл, хохирол;
  6. Зарласан болон зарлаагүй дайн байлдааны үйл ажиллагаа, олон улсын хүчний хөндлөнгөөс оролцсон үйл ажиллагаа, мөргөлдөөн, маргаантай асуудал;
  7. Радио идэвхт болон цөмийн эрчим хүчний нөлөөлөл;
  8. Даатгуулагчийн мөрийцөх, аливаад уриалан дуудсан үйлдэл хийх, хэрүүл шуугиан тарих болон зайлшгүй тохиолдолд хуулийн дагуу батлан хамгаалах үйлсэд оролцохоос татгалзсаны үр дагавар;
  9. Архаг өвчин, даатгалын хугацаа эхлэхээс өмнө илэрсэн, мэдэгдсэн, оношлогдсон, эмчилгээ хийлгэж байсан өвчин, эмгэгүүд, бэртэл, гэмтэлтэй холбоотой хохирол;
  10. Даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө төлөвлөсөн байсан эмчилгээ, оношилгоо;
  11. Даатгуулагч уралдаан тэмцээн, спортын арга хэмжээ болон дадлага туршилт болон бэлтгэлд оролцсон;
  12. Аюултай спортын төрөлд оролцох. Үүнд: автомашин, мотоцикль бусад ижил төстэй тээврийн хэрэгслийн уралдаан тэмцээнд оролцох, ан хийх /Европын бүс нутаг бусад/, усанд шумбах, хүн тээвэрлэх зориулалтын бус тээврийн хэрэгслээр олон улсын далай тэнгист навигацийн тээвэр хийх, морь унах, ууланд авирах, бокс тоглох, бөх барилдах, цэргийн урлаг болон шүхрээр буух, халуун агаар бүхий агаарын бөмбөлгөөр нисэх, чөлөөт уналт, гулгалт, эгц хананд авирах зэрэг;
  13. Спортын холбоо болон ижил төстэй байгууллагуудаас зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнд оролцох;
  14. Цанаар гулгах болон түүнтэй төстэй спорт, өвлийн болон зуны спортын аюултай төрөлд оролцох;
  15. Монгол улсын нутаг дэвсгэрээс гадуур буюу гадаадад байнга оршин суугчид;
  16. Нийтийн зорчигч тээврийн бус агаарын хөлөг эсвэл нисдэг тэргээр зорчих;
  17. Нэн яаралтай, зайлшгүй тохиолдлоос бусад тохиолдолд даатгагчид урьдчилан мэдэгдээгүй эсвэл даатгагчийн албан ёсны зөвшөөрөлгүй аливаа үйлчилгээ;
  18. Амиа хорлох, амиа хорлох үйлдлийн улмаас учирсан гэмтэл;
  19. Архи, эм, хортой эм болон хар тамхи, эмчийн жоргүй хэрэглэхийг хориглосон эм тариаг дур мэдэн хэрэглэсэн, сэтгэцийн эмгэгийн болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэлтэй өвчин, эмгэг байдал;
  20. Даатгагчийн зөвшөөрлөөр санал болгосон шилжүүлэх, тээвэрлэх асуудлыг даатгуулагч болон түүнийг төлөөлж буй хүмүүс татгалзсан, хойшлуулсан;
  21. Нөхөн сэргээх эмчилгээ;
  22. Протез, ортопед, ортезийн материал болон остеосинтез материал, нүдний шил;
  23. Жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, тэдгээрийн үр дагавар;
  24. Шил шаазан эдлэл хагарах, баглаа боодлын хангалтгүй байдал, ачааны таних тэмдэг, тэмдэглэл муутай байснаас учрах хохирол;      
  25. Даатгал хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө учирсан;
  26. Эмчилгээ хийлгэх, эмнэлэгт үзүүлэх зорилготойгоор зорчсон;
  27. Эдгэшгүй өвчний онош тавигдсаны дараа зорчсон;
  28. Аялалаас өмнөх 12 сарын дотор эмчилгээ хийлгэж байсан, эмнэлгийн хяналтанд байсан үедээ эмчийн зөвшөөрөлгүйгээр зорчсон;
  29. Даатгуулагчийн байнгын оршин суугаа газартаа байх хугацаанд гарсан эмчилгээний зардал, даатгалын хамгаалалтын хязгаараас давсан зардал, даатгалын хугацаа дууссан эсвэл оюутны багцаар даатгуулаагүй бол аялал эхэлснээс хойш 92 хоногийн дараа гарсан эмчилгээний зардал;
  30. 70-аас дээш настай даатгуулагчийн зүрх судасны систем, зүрхний хуваарилагч эвсэл цусны даралт зэргийн улмаас шууд болон шууд бусаар даатгалын  тохиолдол үүссэн нөхцөлд даатгагч нөхөн төлбөр олгохгүй.
  31. Даатгуулагчийн хууль ёсны ажил, хөдөлмөртэй холбоотой осол, ажлын байрны байнгын байдаг эрсдэлийн үр дагавар.
  32. 5 болон түүнээс доош настай хүүхдэд дараах нөхцөл үйлчилнэ. Үүнд: Гахайн хавдар, салхин цэцэг, улаан бурхан, улаан бурханы тууралт, нуруу нугасны төрөлтийн гажиг, хөхүүл ханиад, хоолойн сахуу, полиомиелитээр өвдсөн хүн, менингит болон эдгээртэй холбоотой эмчилгээний зардлыг нөхөн төлөхгүй.
  33. Форс мажор буюу хорио цээрийн улмаас учирсан хохиролд даатгагч гэрээний дагуу хариуцлага хүлээж нөхөн төлбөр олгохгүй. /Авиа компаниас шалтгаалан нислэг саатсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно/.

Та Гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи утсаар холбоо барина уу.

Салбарын захирал:

П.Мөнхсувд

Утас: 9904-3121

Е-Мэйл: Munkhsuvd.p@practical.mn

1Даатгалын бүтээгдэхүүний нэр Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
2Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Гэнэтийн осол, эмчилгээний даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
3Даатгалын зүйл Даатгуулагчийн гадаад улсад зорчиж байх үеийн амь нас, эрүүл мэнд байна.
Даатгалын үндсэн эрсдэлГэнэтийн өвчинГэнэтийн осолШүдний яаралтай тусламжийн зардалДаатгуулагч амь насаа алдахДаатгуулагчийн гэр бүлийн ойр дотны хүн нас барахБичиг баримт алдагдахХулгайд бэлэн мөнгө, картаа алдахХуулийн хариуцлага хүлээх тохиолдолБичиг баримт алдагдахАчаа тэш алдагдах, хоцрох, олдсон тохиолдолд хүргэхНислэг саатах, нислэгээс хоцрохКовид 19 вирусын гаралтай өвчин
Даатгалын нэмэлт эрсдэлБайхгүй
Даатгалын үнэлгээДаатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ  2$ – 527$ байна.
4Нөхөн төлбөр олголтДаатгагч дараах бичиг баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:Даатгалын баталгааНөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичигНөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/Ачаа тээш алдагдсан, нислэг саатсан тохиолдолд нотлох баримтуудХохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтХохирлын хэмжээг тодорхойлсон баримтДаатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/Шаардлагатай гэж үзвэл бусад баримт бичигДаатгагч  шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл хохирсон гуравдагч этгээдэд олгоно. 
5Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдДаатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;Нотолгоогүй хохиролДаатгуулагчийн хариуцах хэсэгӨөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдолУчирсан хохирлын шууд бус үр дагавар;Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *