Ажил олгогчийн хариуцлагын даатгал

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ:
Энэ даатгал нь хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу ажил олгогчийн ажиллагсдын амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлагаас үүдэн гарсан хохирлыг нөхөн төлөх зорилготой даатгалын бүтээгдэхүүн юм.
ДААТГАЛЫН ЗҮЙЛ:
Даатгуулагч байгууллагын ажилчдын амь нас, эрүүл мэнд.
ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ:
Даатгалын үнэлгээ нь даатгуулагч байгууллагын ажилтан тус бүрийн 12 сарын цалингийн нийлбэр дүнгээр бодогдоно.
ҮНДСЭН ЭРСДЭЛ: 
Үйлдвэрлэлийн осол /Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх/
Мэргэжлээс шалтгаалах өвчин /Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчин/
Хурц хордлого /Ажил олгогч ажлын байрны  эрүүл ахуйн байдлыг хангаагүйгээс ажилчид хурц хордлогод өртсний улмаас үүсэх эрсдэл/
Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн бүх төрлийн гэнэтийн осол
Ажлын байран дээр гэмт халдлагад өртөх
Гэрээсээ ажил руугаа явах болон ажлаасаа гэр рүүгээ явах замдаа гэнэтийн осол, гэмт халдлагад өртөх
ХАМРАХ ХҮРЭЭ:
Ажилдаа ирж, очих үеийн гэнэтийн осол аваар
Ажлын байрны орчинд учрах гэнэтийн осол аваар
Ажлын байрнаас өөр газар ажил үүргээ гүйцэтгэж явах үеийн гэнэтийн осол аваар
Ажлын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үеийн гэнэтийн осол аваар
ОНЦЛОГ:
Даатгалын үнэлгээг 36 сарын цалингаар биш 12 сарын цалингаар тооцдог.
Хөдөлмөрийн тухай хуулинд заасан тэтгэмжийн дагуу нөхөн төлбөрийг олгодог.
Хөдөлмөрийн тухай хуулинд заасан ажил олгогчийн хүлээх хариуцлагыг бид бүрэн хариуцах ба нэмэлт эрсдэлээс ч хамгаална.
НӨХӨН ТӨЛБӨР
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах  өвчний улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд дараах байдлаар нөхөн төлбөр олгоно.
Хөдөлмөрийн чадвараа 30% хүртэл алдсан бол  – 5 сарын цалин
Хөдөлмөрийн чадвараа 31% – 50% алдсан бол  – 7 сарын цалин
Хөдөлмөрийн чадвараа 51% – 70% алдсан бол  – 9 сарын цалин
Хөдөлмөрийн чадвараа 71% -ээс дээш алдсан бол  – 18 сарын цалин
Нас барсан тохиолдолд ажилтны ар гэрт 36 сарын цалинтай тус тус тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг эсвэл түүнээс дээш удаа тэтгэмж олгоно
Даатгуулагчийн хариуцах хэсэг байхгүй.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *