Ач холбогдол: Та өөрийн мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ алдаа дутагдал гаргасны улмаас үйлчлүүлэгчийн өмнө хүлээх амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хариуцлагаа даатгалын байгууллагаар төлүүлэх боломжтой даатгал юм. 


Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.


Үнэлгээ: Та болон даатгалын компани ярилцаж  үнэлгээгээ тогтоох ба доод үнэлгээ нь 5,000,000 төгрөг байна.


Хураамж:  Таны тогтоосон үнэлгээ болон ажил мэргэжлийн онцлог, нийт хамрагдах ажиллагсдын тооноос шалтгаалан 0.6% – 3.5% хооронд даатгалын жилийн хураамжийг төлөөд даатгуулж болно.


Нөхөн төлбөр: Та мэргэжлийн ажлаа гүйцэтгэж байх үедээ үйлчлүүлэгчийн өмнө хүлээсэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хариуцлагыг дараах нөхцлөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.

Үүнд:

  • Эмнэлэг, эмчилгээний зардал
  • Буяны ажлын зардал
  • Шүүхийн зардал
  • Шүүхийн дагуу нэхэмжилсэн бусад зардал
  • Өмгөөлөгчийн зардал
  • Хуулийн зөвлөгөө
1Даатгалын бүтээгдэхүүний нэрМэргэжлийн хариуцлагын даатгал
2Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэрХариуцлагын даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
3Даатгалын зүйлДаатгуулагчийн мэргэжлийн хариуцлага байна.
Даатгалын үндсэн эрсдэлМэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа санамсар, болгоомжгүйгээр мэргэжлийн алдаа гаргасаны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэл;Мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа санамсар, болгоомжгүйгээр мэргэжлийн алдаа гаргасаны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд хохирол учруулах эрсдэл;
Даатгалын нэмэлт эрсдэлБайхгүй
Даатгалын үнэлгээДаатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ0,5%-2,5% байна.
4Нөхөн төлбөр олголтДаатгагч дараах бичиг баримтуудаас үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:Даатгалын баталгааНөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтХохирлын хэмжээг тодорхойлсон баримтШаардлагатай гэж үзвэл бусад баримт бичигДаатгагч  шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл даатгуулагчийн ажилтанд эсвэл ажилтны хууль ёсны өв залгамжлагчид нь олгоно. 
5Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдДаатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;Хуулиар тогтоосон эсвэл холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан аливаа техникийн стандартыг дагаж мөрдөж ажиллагүйгээс үүдсэн аливаа хохирол,Даатгуулагч нь гүйцэтгэж байгаа ажлынхаа дагуу тухайн мэргэжлийг эзэмшээгүй болон мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээгүй эсвэл хийж гүйцэтгэж буй ажил нь даатгуулагчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас өөр төрлийн ажил гүйцэтгэхээс үүссэн хохирол,Нотолгоогүй хохиролДаатгуулагчийн хариуцах хэсэгӨөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдолУчирсан хохирлын шууд бус үр дагавар;Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *