Энэхүү даатгал нь даатгуулагч өөрийн эзэмшлийн байрнаас банк эсвэл гэрээнд тодотгон заасан өөр байрлал руу бэлэн мөнгийг өөрийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байх үед болон мөн заагдсан маршрутад заагдсан нөхцлөөр ажилтаны биед явах үеийн хулгай дээрэм гэмт үйлдлийн улмаас алдагдах хохирлыг нөхөн төлөх ач холбогдолтой.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

Дараах төрлийн эрсдэлүүд хамаарагдана. 

Замд явах үеийн эрсдэл

  1. Даатгуулагчийн заагдсан маршрутаар замд яваа бэлэн мөнгө нийтийн бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байх үеийн хулгай, дээрэм болон бусад гэмт халдлагаас шалтгаалсан алдагдал
  2. Мөн заагдсан маршрутаар заагдсан нөхцлөөр ажилтаны биед явах үеийн хулгай дээрэм болон бусад гэмт халдлагаас шалтгаалсан алдагдал.

Хадгалагдаж байх үеийн эрсдэл

  1. Харуул хамгаалалттай өрөө тасалгаанд, зориулалтын сейф-нд хадгалагдаж байх үеийн хулгай, дээрэм болон бусад гэмт халдлагаас шалтгаалсан алдагдал

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР

  1. Бодит хохирлыг 100% нөхөн төлнө. 
  2. Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно. 
1Даатгалын бүтээгдэхүүний нэрБэлэн мөнгөний даатгал
2Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Хөрөнгийн даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
3Даатгалын зүйл Даатгуулагчийн бэлэн мөнгө байна.
Даатгалын үндсэн эрсдэлЗАМД ЯВАХ ҮЕИЙН ЭРСДЭЛДаатгуулагчийн заагдсан маршрутаар замд яваа бэлэн мөнгө нийтийн бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байх үеийн хулгай, дээрэм болон бусад гэмт халдлагаас шалтгаалсан алдагдал /Илэрхий хүч хэрэглэсэн байдал, галт зэвсэг хэрэглэсэн, хүн барьцаалсан, тэсэрч дэлбэрэх бодис ашигласан/Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, аянга цахилгаан, хүчтэй цасан болон шороон шуурга, аадар бороо, хөрсний нуралт, үер ус г.м/Тээврийн хэрэгсэл онхолдох /Даатгалын зүйлийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн ослын улмаас мөнгөн тэмдэгт гэмтэх, устах /Тээврийн хэрэгсэл бусад гадны биеттэй мөргөлдөх, шүргэлдэхээс үүссэн эрсдэлХАДГАЛАГДАЖ БАЙХ ҮЕИЙН ЭРСДЭЛХаруул хамгаалалттай өрөө тасалгаанд, зориулалтын сейф-нд хадгалагдаж байх үеийн хулгай, дээрэм болон бусад гэмт халдлагаас шалтгаалсан алдагдал
Даатгалын нэмэлт эрсдэлБайхгүй
Даатгалын үнэлгээДаатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ0,15% – 1% байна.
4Нөхөн төлбөр олголтДаатгагч дараах бичиг баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:Даатгалын баталгааНөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичигНөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтХохирлын хэмжээг тодорхойлсон баримтДаатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрШаардлагатай гэж үзвэл бусад баримт бичигДаатгагч  шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл хохирсон гуравдагч этгээдэд олгоно. 
5Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдДаатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;Эзэнгүй орхисон машин, тээврийн хэрэгслээс алдагдсан бэлэн мөнгө;Ямар нэгэн шалтгаанаар даатгуулагч бэлэн мөнгийг бусдын мэдэлд шилжүүлсэн;Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тооцоонд орхигдуулсанаас эсвэл алдаанаас үүдэн бэлэн мөнгө дутах;Ажилтнуудын зүгээс учруулсан бүх төрлийн хохирол;Ачаа барааг Монгол Улсын хууль тогтоомжинд заасан журам нөхцөлийн дагуу хураасан, устгасан;Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл, сав баглаа боодол, бэхэлгээ ашигласны улмаас гарсан хохирол;Үндсэн маршрутаас хазайж замд саатсаны улмаас үүссэн хохирол;Тээвэрлэгчийн санхүү, төлбөрийн чадварын хүндрэлээс шалтгаалан гарсан хохирол;Учирсан хохирлын шууд бус үр дагавраас үүсэх аливаа хохирол;Харуул хамгаалалтгүй өрөө тасалгаанд байршуулсан эсвэл зориулалтын сейф-нд хадгалаагүйгээс үүдсэн хохиролӨөр ямар нэг даатгалаар хамгаалагдсан хохиролНотолгоогүй хохиролДаатгуулагчийн хариуцах хэсэгӨөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдолУчирсан хохирлын шууд бус үр дагавар;Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *