Уул уурхайн хөрөнгийн даатгал

Энэхүү даатгалын зорилго нь даатгуулагчийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжийг уурхайн болон бизнесийн үйл ажиллагаанд ашиглах, уурхайн талбай, гараж агуулахад хадгалах, ашиглах, байрлуулах, тээвэрлэх явцад учирч болзошгүй эрсдэлээс даатгуулан хураамж төлж, даатгагч даатгалын хугацаанд гэрээнд заасан нөхцөлөөр даатгалаар хангахад оршино. 

ДААТГАЛ ҮЙЛЧЛЭХ ГАЗАР НУТАГ

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдах уурхай, оффис болон Цагаан хад, Гашуун сухайт /Ганц мод/, хилийн завсрын бүсэд хөрөнгө тоног төхөөрөмжийг ашиглах, хадгалах, тээвэрлэх, зөөх, угсрах үеийг даатгалд хамруулна. 

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

Хамрагдахгүй нөхцөлд заагдсанаас бусад  тохиолдолд учрах гэнэтийн санаандгүй осол гэмтэлийн улмаас учрах дараах эрсдэлүүд байна. Үүнд: 

Даатгалын эрсдэлХамгаалалтын хувь
1Байгалийн гаралтай бүх эрсдэл100%
2Үер, ус100%
3Уурхайн овоолгын нуралт, нурангид даруулах, дээрээс юм унах, цохигдох эрсдэл100%
4Бүх төрлийн гал, тэсрэлт дэлбэрэлт, шаталт, төөнөлт, хайлах, утаа100%
5Цахилгааны гаралтай гал түймэр100%
6Гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй учруулсан хохирол100%
7Хулгай, дээрэм, халдлага 95%
8Уурхайд гарсан осол аюулыг бууруулах арга хэмжээний хөрөнгө тоног төхөөрөмжид учирсан хохирол95%
9Сантехник болон уурхайн замын усалгаанаас хөрөнгө тоног төхөөрөмж сүйрэх, гэмтэх100%
10Хөрөнгийг тээвэрлэх, байрлуулах, хадгалах үед учирсан осол аюул100%
11Тоног төхөөрөмжийг замын хөдөлгөөнд оролцуулах үеийн осол аваар100%
12Цахилгааны хэлбэлзлээс тоног төхөөрөмж, эд анги шатах, дэлбэрэх, хайлах, гэмтэх95%
13Ашиглалтын үеийн эрсдэл: Ажилтны санамсар болгоомжгүй үйлдлээс хөрөнгөд учрах аливаа хохирол95%
14Өндөр үнэтэй тусгай төхөөрөмжийг ашиглах явцад үүссэн механик, эвдрэлийг сэргээн засахтай холбогдон гарах зардал95%
15Даац хэтрүүлснээс үүдэн гарсан цахилгааны гаралтай галын хохирол95%

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР

  1. Даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд хохирлыг даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр (эсвэл гэмтсэн хэсэг, эд ангиудыг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих эсвэл засах нөхөн сэргээх солих зардлыг төлөх зэрэг аль нэг хэлбэрээр) нөхөн төлөх ба даатгалын тохиолдол бүрт учирсан бодит хохирлоос даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг-ийг хасч нөхөн төлбөрийг олгоно. 
  2. Даатгуулагчийн хариуцах хэсэг буюу хохирлын 5%-ийг даатгуулагч өөрөө хариуцна.
  3. Даатгуулсан зүйлийг даатгуулагч нь бүртгэлийн үнээр даатгуулсан ба энэ үнэлгээг зах зээлийн үнэ гэж тооцохоор тохиролцов.
  4. Даатгагч аливаа нөхөн төлбөрийг олгохдоо нөхцөлд учирсан бодит хохирлоос  Даатгуулагчийн хариуцах хэсэг-ийг хассан дүнгээр нөхөн төлнө.
  5. Даатгагч аливаа нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр эсвэл биет хэлбэрээр олгохдоо элэгдлийг хасч тооцохгүй. 
  6. Бүрэн сүйрлийн үед хохирлыг даатгалын үнэлгээгээр тооцон нөхөн төлнө.           
  7. Даатгагч хэсэгчилсэн хохирлыг дараах байдлаар барагдуулна. Үүнд:
    1. гэмтсэн хэсгийг засварлах;
    2. гэмтсэн хэсгийг солих, нөхөн орлуулах;
    3. гэмтсэн хэсгийг засварлах, солих, нөхөн орлуулах зардлыг төлөх.
  8. Даатгуулагч нөхөн төлбөр авсаны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээхгүй тохиолдолд Даатгагчийн нөхөн төлөх хариуцлагын дээд хязгаар нь даатгуулагчийн авсан нөхөн төлбөрийг хасаж тооцсон даатгалын үлдэгдэл үнэлгээний дүнгээр хязгаарлагдана.
  9. Даатгуулагч нөхөн төлбөр авсаны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээсэн тохиолдолд Даатгагчийн нөхөн төлөх хариуцлагын дээд хязгаар нь сэргээсэн даатгалын үнэлгээгээр тодорхойлогдоно.
  10. Даатгагч даатгалын зүйлийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нєхєн орлуулж сольсон тохиолдолд гэмтсэн эд анги, хэсгүүдийн үлдэгдэл сэлбэг, эд анги Даатгагчийн мэдэлд шилжинэ.
  11. Гэрээнд заагдсан даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг нь даатгалын тохиолдол бүрт тооцогдоно. Хэрэв нэг удаагийн тохиолдлоор нэгээс дээш даатгалын зүйлд хохирол учирсан бол даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг нь гэрээний нийт өөрийн хариуцах хэсгээс үл хэтэрнэ.
  12. Даатгалын эрсдэлийн улмаас учирсан эсвэл учирч болзошгүй хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгалын нөхөн олговор дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө. Гэхдээ энэхүү зардлын хэмжээ нь даатгалын үнэлгээний 10%-иас үл хэтэрнэ.
  13. Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоног хүртэлх хугацаанд нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
  14. Аливаа даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлын хэмжээг тогтооход даатгагч, даатгуулагч нарын томилсон төлөөлөгчдөөс бүрдсэн комисс ажиллана.
  15. Хохирлын хэмжээг тогтооход төрийн захиргаа болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт лавлагаа хүсэх тохиолдолд ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлэх хугацаа ижил байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд хугацааг сунгаж болно.     
  16. Даатгагч гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөрийг шийдвэрлэх ба хугацаа хэтэрсэн тохиолдолд ажлын хоног тутамд 0.5%-ийн алданги тооцно.
  17. Барилгад учирсан хохиролын хэмжээг тогтооход эрх бүхий мэргэжлийн байгууллага, төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно. Тоног төхөөрөмж бусад хөрөнгийн хохиролыг албан ёсны оношлогоо, дистрибютерийн дүгнэлтийг үндэслэн тогтооно.
  18. Даатгагдсан хөрөнгийн хохирлын үнэлгээг тогтоохдоо албан ёсны дистрибютор компаниар засварлах, хэсэгчлэн засварлах, орлуулах эсвэл тэдгээрийн үнэлгээний дүнгээр олгоно. 
  19. Даатгагчийн сонгосон засварын газарт засвар, үйлчилгээнд 1 жилийн баталгаа өгнө.
  20. Барилгын хохиролын нөхөн төлбөрт хуулийн дагуу баталгаа гаргуулна.
  21. Барилгын хохиролын нөхөн төлбөрийг олгосоны дараа эрх бүхий байгууллага, комиссоор, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, хүлээлцэнэ.
  22. Аливаа хөрөнгийн хохиролын засварлах хугацаа нь 180 хоногоос хэтрэхгүй бөгөөд солигдох хэсгийн материалыг сонгох, захиалахад захиалагчтай хэлэлцэж зөвшилцсөн протокол хөтөлж гэрээнд хавсаргана.
  23. Хохирсон эд хөрөнгийг ослын газраас засварын газар луу зөөх, тээвэрлэх зардлыг Даатгагч 50% нөхөн төлнө.        
1Даатгалын бүтээгдэхүүний нэрУул уурхайн хөрөнгийн даатгал
2Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Хөрөнгийн даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
3Даатгалын зүйл Даатгуулагчийн уул уурхайн хөрөнгө байна.
Даатгалын үндсэн эрсдэл№Даатгалын эрсдэл1Байгалийн гаралтай бүх эрсдэл2Үер, ус3Уурхайн овоолгын нуралт, нурангид даруулах, дээрээс юм унах, цохигдох эрсдэл4Бүх төрлийн гал, тэсрэлт дэлбэрэлт, шаталт, төөнөлт, хайлах, утаа5Цахилгааны гаралтай гал түймэр6Гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй учруулсан хохирол7Хулгай, дээрэм, халдлага8Уурхайд гарсан осол аюулыг бууруулах арга хэмжээний хөрөнгө тоног төхөөрөмжид учирсан хохирол9Сантехник болон уурхайн замын усалгаанаас хөрөнгө тоног төхөөрөмж сүйрэх, гэмтэх10Хөрөнгийг тээвэрлэх, байрлуулах, хадгалах үед учирсан осол аюул11Тоног төхөөрөмжийг замын хөдөлгөөнд оролцуулах үеийн осол аваар12Цахилгааны хэлбэлзлээс тоног төхөөрөмж, эд анги шатах, дэлбэрэх, хайлах, гэмтэх13Ашиглалтын үеийн эрсдэл: Ажилтны санамсар болгоомжгүй үйлдлээс хөрөнгөд учрах аливаа хохирол14Өндөр үнэтэй тусгай төхөөрөмжийг ашиглах явцад үүссэн механик, эвдрэлийг сэргээн засахтай холбогдон гарах зардал15Даац хэтрүүлснээс үүдэн гарсан цахилгааны гаралтай галын хохирол 
Даатгалын нэмэлт эрсдэлБайхгүй
Даатгалын үнэлгээДаатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ0,15% – 1% байна.
4Нөхөн төлбөр олголтДаатгагч дараах бичиг баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:Даатгалын баталгааНөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичигНөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтХохирлын хэмжээг тодорхойлсон баримтДаатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрШаардлагатай гэж үзвэл бусад баримт бичигДаатгагч  шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.Бүрэн сүйрэл болж даатгагч хохирлыг бүрэн нөхөн төлсөн тохиолдолд ослоос үлдсэн хэсэг даатгагчийн мэдэлд шилжинэ. 
5Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдДаатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарах хохирол;Хөргөөлтийн шингэн болон бусад шингэний хөлдөлт, тослох болон хөргөөлтийн шингэний дутагдал, тосолгооны гажиг болон ямар нэгэн гажиг доголдолоос үүдсэн хохирол, буруу ашиглалт, цахилгааны эвдрэл, механикийн эвдрэлээс үүдсэн хохирол;Гэмтэлтэй тоног төхөөрөмжийг ажиллуулснаас учрах эрсдэл эсвэл засварыг бүрэн гүйцэтгээгүй ажиллуулснаас учрах эрсдэл, зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийгээгүйгээс үүдсэн хохирол, турших шалгах, зориулалтын бус зорилгоор ашигласнаас үүдсэн эвдрэл хохирол, мотор цохих;Орлуулж болдог эд ангиуд: өрөм, ир, нарийн шүд, хутга эсвэл бусад хэрчигч ир, билүү, хөрөө, хөрөөний ир болон бусад огтлох эд ангиуд, хэв, хошуу, эсгүүр, бутлах болон давтах тавцангууд, газар хагалагч, шигшүүр, олс, бүс, татлага, гинж, өргөгч болон туузан дамжуулагчийн тууз, аккумулятор, чийдэн, цэнэглэгч, угаагч, дугуй болон дугуйн гадуур бүрээс, олгойнд учирсан хохирол, оосор уяа, холбох кабель болон утаснууд, уян хоолойнууд, тогтмол солих өрөх болон савлах, холбох материалуудын эвдрэл гэмтэл болон хохирол; (гэхдээ эдгээр хохирол нь энэхүү гэрээний 5.1-д заасан даатгалын эрсдэлээс үүссэн хохирол бол нөхөн төлбөр олгогдоно);Ашиглалт, байнгын ажиллагааны нөлөөллийн шууд үр дагавар болох эвдрэл гэмтэл (хэвийн элэгдэл хорогдол, зэврэлт, агаар мандлын бохирдолт, шавьж хорхой, шимэгчдийн үзүүлсэн нөлөө, эсвэл хэрэглэгдээгүй удсанаас, эсвэл агаарын байдлаас шалтгаалсан элэгдэл, ялзралт, цагийн урсгалаар үйлчилгээ үзүүлдэг хүчин зүйлсээс шалтгаалсан өнгө, загвар хийцийн өөрчлөлт, гоозүйн гажиг) болон үйлдвэрийн гажиг;Нотолгоогүй хохиролДаатгуулагчийн хариуцах хэсэгӨөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдолУчирсан хохирлын шууд бус үр дагавар;Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *