Дотоодод зорчигчдын гэнэтийн ослын даатгал

Ач холбогдол: Та Монгол улсын газар нутаг дээр хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслээр зорчин явах үедээ энэхүү Дотоодод зорчин явагчийн гэнэтийн ослын даатгалыг хийлгэх боломжтой юм. Та даатгал хийлгэснээр А цэгээс Б цэг хүртэл зорчин явах үедээ гэнэтийн аливаа эрсдэлийн улмаас таны амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд даатгалын компаниар хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой юм. Мөн 0-6 насны тасалбаргүй зорчигч хүүхэд даатгалын хураамж төлөлгүй даатгалд бүрэн хамрагдах давуу талтай даатгал юм.

Үнэлгээ: Үнэлгээг нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан байгууллагатай даатгалын компани харилцан тогтоох ба үнэлгээний доод хязгаар нь 1 сая төгрөг байна. Уг үнэлгээ нь зорчигчид зорчин явах хугацаанд амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг даатгалын компани нөхөн төлөх дээд хязгаар юм.

Хураамж: Даатгалын хураамж нь зорчигчийн худалдан авсан зорчих тасалбарын үнийн дүнгээс хамааран харилцан адилгүй байх ба тасалбар худалдан авахдаа даатгалтай тасалбарыг сонгож зорчсон тохиолдолд А цэгээс Б цэг хүртэл зорчин явах хугацаанд эрсдэлээ бүрэн даатгуулах боломжтой юм.

Нөхөн төлбөр: Гэнэтийн ослоос хойш 12 сарын хугацаанд зорчигчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд даатгалын компани хохирлыг үнэлгээ хүртэл эмнэлэг эмчилгээний зардлын дагуу даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
1
Мэдэгдэл огноо
Он
 2021
Сар
 09
Өдөр
 20
2
Мэдэгдэл гаргагчийн оноосон нэр
 ПРАКТИКАЛ ДААТГАЛ ХХК
3
Даатгалын бүтээгдэхүүний нэр
 Дотоодод зорчигчийн гэнэтийн ослын даатгал
4
Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр
 Гэнэтийн осол, эмчилгээний даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
5
 
Даатгалын зүйл
    Тээврийн хэрэгслээр зорчигчийн амь нас, эрүүл мэнд байна.
Даатгалын үнэлгээ
    Даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын үндсэн эрсдэл
   Зам тээврийн аюул осолд өртөх буюу нийтийн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ онхолдох, мөргөлдөх болон биет зүйл мөргөх, шарваж гулсаж осолдох, өндөрлөгөөс унах живэх болон аяллын явцад учирч болзошгүй бусад зам тээврийн эрсдэлүүд.
   Байгалийн эрсдэлүүд буюу хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэлт, хүйтэн бороо, үер усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, аянга, гал түймрээс үүдэлтэй эрсдэлүүд.
Дээрх байгалийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор замд яваа тээврийн хэрэгсэл, зорчин явагчдыг түр хугацаагаар суурин газарт саатуулсан эрсдэл.
Даатгалын нэмэлт эрсдэл
Байхгүй
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ
   0,5% – 1,8% байна
6
Нөхөн төлбөр олголт
Даатгагч дараах бичиг баримтуудаас үндэслэн нөхөн төлбөр олгоно. Үүнд:
даатгалын баталгаа
нөхөн төлбөрийн маягт ( даатгагчаас авч бөглөнө)
хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт
хохирлын үнэлгээ хэмжээг тодорхойлсон баримтууд (эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр)
Зорчин явагчийн даатгалын хураамж төлснийг батлах баримт, зорчих тасалбар
Аваар ослын улмаас гэмтсэн тухай эмнэлэгийн магадлагаа эсвэл Автотээврийн үндэсний төвийн гаргаж өгсөн тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон баримт бичиг
Хэрвээ зорчин явагч нь нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол үүнийг нотлох мэргэжлийн байгууллагын нотолгоо, түүний хууль ёсны өв залгамжлагчийг нотлох барим бичиг
Шаардлагатай тохиолдолд бусад баримт, тодорхойлолт
Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг даатгуулагчийн ажилтанд, хэрэв эмнэлэгийн байгууллагад бол ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ.
Нэмэлт материал шаардлагатай тохиолдолд хугацааг сунгаж болно.
Даатгагч  шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.
Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.
Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагчид нь олгоно
7
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд
Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;
Гэмтэл бэртэл, жирэмслэлт, хүүхэд төрүүлэхтэй холбогдсон үзлэг, шинжилгээ, эмчилгээ болон тэдгээрийн үр дагавар
Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн;
Мэргэжлийн болон аюултай спортоор хичээллэх үед гарсан хохирол тэдгээрийн үр дагавар;
Дайн байлдаан, үймээн, самуун, бослого, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, төрийн эргэлтийн үр дагавар;
Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;
Нотолгоогүй хохирол;
Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *