Хүнд машин механизмын даатгал

Ач холбогдол: Та хүнд машин механизмаа даатгуулснаар гэнэтийн санаандгүй байдлын улмаас хүнд машин механизмд хохирол учирсан тохиолдолд бид хохирсон хэсгүүдийг засварлах, солих, орлуулах болон засвар үйлчилгээг хариуцах эсвэл дээрх бодит зардлуудын мөнгөн дүнгээр нөхөн төлж таныг хохиролгүй болгох ач холбогдолтой.


Хугацаа: Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.


Үнэлгээ: Таны хүнд машин механизмтай ижил төрлийн, ойролцоо хүчин чадалтай  шинэ хүнд  даацын ачааны машиныг худалдаж авч болох болон зарах үнийг хэлнэ.


Хураамж: Даатгалын хураамжийг жилээр 0.6% – 2.5% тооцно. 


Нөхөн төлбөр: Таны хүнд машин механизмд учирсан гэмтэл хохирлыг гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэх засварлах, солих эсвэл завсар үйлчилгээний зардлыг бэлэн мөнгөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.

1Даатгалын бүтээгдэхүүний нэрХүнд машин механизмын даатгал
2Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Хөрөнгийн даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
3Даатгалын зүйл Даатгуулагчийн хүнд машин механизм байна
Даатгалын үндсэн эрсдэлАжиллаж байх үеийн эрсдэл(онхолдох, мөргөлдөх, гулсах, унах, хөрсний нуралтаас онхолдох, биет зүйлд цохиулах)Байгалийн бүх төрлийн эрсдэл (ой хээрийн түймэр, газар хөдлөлт, аянга цахилгаан, мөндөр, үер,  хөрс чулууны нуралт, хүчтэйсалхи, цасан болон шороон шуурга);Галтүймэр, тэсрэлт, дэлбэрэлт /гадны нөлөөллөөс үүдэлтэй/Ажиллаагүй байх үеийн буюу гараж, зогсоол, талбай дээр байх үед гарах дээрх эрсдэлүүд (биет зүйл мөргөх, унах, барилга, байгууламжийн нуралт, цөмрөлт, биет зүйлд өртөх, гал, байгалийн гамшигт өртөх эрсдэл, сантехникийн гэмтэлээс үүдэн гарах хохирол);Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс үүдсэн эрсдэл, тухайн байгууллагын эсрэг чиглэсэн иргэний хөдөлгөөн хамаарна;
Даатгалын нэмэлт эрсдэлБайхгүй
Даатгалын үнэлгээДаатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ0,2% – 0,35% байна.
4Нөхөн төлбөр олголтДаатгагч дараах бичиг баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:Даатгалын баталгааНөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичигНөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтХохирлын хэмжээг тодорхойлсон баримтДаатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрШаардлагатай гэж үзвэл бусад баримт бичигДаатгагч  шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл хохирсон гуравдагч этгээдэд олгоно.Бүрэн сүйрэл болж даатгагч хохирлыг бүрэн нөхөн төлсөн тохиолдолд ослоос үлдсэн хэсэг даатгагчийн мэдэлд шилжинэ. 
5Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдДаатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;Хөргөөлтийн шингэн болон бусад шингэний хөлдөлт, тослох болон хөргөөлтийн шингэний дутагдал, тосолгооны гажиг болон ямар нэгэн гажиг доголдолоос үүдсэн хохирол, буруу ашиглалт, цахилгааны эвдрэл, механикийн эвдрэлээс үүдсэн хохирол;Шатахуун түлш, тос тосол болон бусад туслах материалуудын хохирол;Гэмтэлтэй тоног төхөөрөмжийг ажиллуулснаас учрах эрсдэл эсвэл засварыг бүрэн гүйцэтгээгүй ажиллуулснаас учрах эрсдэл, зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийгээгүйгээс үүдсэн хохирол, турших шалгах, зориулалтын бус зорилгоор ашигласнаас үүдсэн эвдрэл хохирол, мотор цохих;Орлуулж болдог эд ангиуд: өрөм, ир, нарийн шүд, хутга эсвэл бусад хэрчигч ир, билүү, хөрөө, хөрөөний ир болон бусад огтлох эд ангиуд, хэв, хошуу, эсгүүр, бутлах болон давтах тавцангууд, газар хагалагч, шигшүүр, олс, бүс, татлага, гинж, өргөгч болон туузан дамжуулагчийн тууз, аккумулятор, чийдэн, цэнэглэгч, угаагч, дугуйболон дугуйн гадуур бүрээс, олгойнд учирсан хохирол, оосор уяа, холбох кабель болон утаснууд, уян хоолойнууд, тогтмол солих өрөх болон савлах, холбох материалуудын эвдрэл гэмтэл болон хохирол;(гэхдээ эдгээр хохирол нь энэхүү гэрээний 5.1-д заасан даатгалын эрсдэлээс үүссэн хохирол бол нөхөн төлбөр олгогдоно)Ашиглалт, байнгын ажиллагааны нөлөөллийн шууд үр дагавар болох эвдрэл гэмтэл (хэвийн элэгдэл хорогдол, зэврэлт, агаар мандлын бохирдолт, шавьж хорхой, шимэгчдийн үзүүлсэн нөлөө, эсвэл хэрэглэгдээгүй удсанаас, эсвэл агаарын байдлаас шалтгаалсан элэгдэл, ялзралт, цагийн урсгалаар үйлчилгээ үзүүлдэг хүчин зүйлсээс шалтгаалсан өнгө, загвар хийцийн өөрчлөлт, гоозүйн гажиг) болон үйлдвэрийн гажиг;Согтууруулах ундаа, мансууруулах  бодис, эм хэтрүүлэн хэрэглэсэн, мэргэжлийн бус ажил гүйцэтгэх гэрээгүй хүн ашиглах, жолоодох үед гарсан хохирол;Нотолгоогүй хохиролДаатгуулагчийн хариуцах хэсэгӨөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдолУчирсан хохирлын шууд бус үр дагавар;Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *