Дотоод ачаа тээврийн даатгал

Ач холбогдол:Та Монгол улсын нутаг дэвсгэр дотор өөрийн хөрөнгийг зөөн тээвэрлүүлж авчрахдаа замын турш гарч болзошгүй гэнэтийн санамсаргүй тохиолдлоор үүссэн аваар ослоос болон сүйрэх алга болох, хэсэгчлэн эвдрэх зэрэг бүрэн бүтэн байдлаа алдаж ахин хэрэглэхэд хэцүү болох эрсдэлээс сэргийлэн даатгуулснаар та хөрөнгөндөө замын турш сэтгэл зовохгүй байж хүлээн авах боломжийг олгодог даатгал юм.


Хугацаа: Таны бараа ачигдсанаас хойш хүрэх цэг дээр ирэх хүртэлх 3 сарын хугацаа байна


Үнэлгээ: Та Монгол улсын нутаг дэвсгэрт зөөн тээвэрлэж буй хөрөнгөө даатгуулахдаа тухайн хөрөнгийг ахин худалдаж авч болох үнэ эсвэл ижил төстэй бараа материалыг авч болох үнэ дээр замын зардлыг нэмсэн дүнгээр даатгуулна.


Хураамж: Таны бараа материал хөрөнгө ямар тээврийн хэрэгслээр яаж ирэхээс шалтгаалан даатгуулж буй үнийн дүнгээс 0.18-2.2%-ийн хооронд хураамж төлөөд ачигдан гарснаас хүрэх цэг хүртэлх хугацаанд бүрэн даатгуулах боломжтой.


Нөхөн төлбөр: Таны бараа материал хөрөнгөнд учирсан гэмтэл хохирлыг гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэх засварлах, солих эсвэл завсар үйлчилгээний зардлыг бэлэн мөнгөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.

1Даатгалын бүтээгдэхүүний нэр ПРАКТИКАЛ ДААТГАЛ ХХК
2Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Дотоод ачаа тээврийн даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
3Даатгалын зүйлДаатгуулагчийн тээвэрлэгдэж байгаа ачаа бараа байна.
Даатгалын үндсэн эрсдэлГал, тэсрэлтТээврийн хэрэгсэл онхолдох,Тээврийн хэрэгсэл бусад гадны биеттэй мөргөлдөх, шүргэлдэхАчааг буулгах үеэр осолдохБайгалийн гамшиг, түүний үр нөлөөТээврийн хэрэгсэл, сав, өргөгч ачааны вагон,чингэлэг эсвэл бараа хадгалагдаж буй газар үерт автахБарааг ачиж буулгах үеэр савлагаа боолт бүрэн гэмтсэнээс үүдэн унах осолдох, гэмтэх  
Даатгалын нэмэлт эрсдэлБайхгүй
Даатгалын үнэлгээДаатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ0,1% – 2,3% байна.
4Нөхөн төлбөр олголтДаатгагч дараах бичиг баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:Даатгалын баталгааНөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичигНөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтХохирлын хэмжээг тодорхойлсон баримтДаатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/Шаардлагатай гэж үзвэл бусад баримт бичигДаатгагч  шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл хохирсон гуравдагч этгээдэд олгоно.
5Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдДаатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;Барааны ердийн элэгдэл хорогдол ууршилт зэрэг гадны нөлөөгүй өөрчлөлтүүд;Даатгуулагчийн ачаа барааг Монгол Улсын хуулинд заасан журам нөхцөлийн дагуу хураасан, устгасан;Шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл, сав (вагон, контейнер болон барааг агуулж байгаа бусад бүх төрлийн сав), баглаа, боодол бэхэлгээний улмаас гарсан хохирлууд;Ачаа барааны өөрийнх нь шинж чанараас шалтгаалж гарсан хохирлууд, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнд тээвэрлэлтийн явцад гарсан чанарын өөрчлөлтүүдээс шалтгаалсан хохирол;Замд саатсаны улмаас үүссэн санхүүгийн хохирол;Тээвэрлэгчийн санхүү төлбөрийн чадварын хүндрэлээс шалтгаалан гарсан хохирол;Нотолгоогүй хохиролДаатгуулагчийн хариуцах хэсэгӨөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдолУчирсан хохирлын шууд бус үр дагавар;Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *