Гадаад ачаа тээврийн даатгал

Ач холбогдол: Та гадаад улсаас өөрийн хөрөнгийг эх орондоо зөөн тээвэрлүүлж авчрахдаа замын турш гарч болзошгүй гэнэтийн санамсаргүй тохиолдлоор үүссэн аваар ослоос болон сүйрэх алга болох, хэсэгчлэн эвдрэх зэрэг бүрэн бүтэн байдлаа алдаж ахин хэрэглэхэд хэцүү болох эрсдэлээс сэргийлэн даатгуулснаар та хөрөнгөндөө замын турш сэтгэл зовохгүй байж хүлээн авах боломжийг олгодог даатгал юм.


Үнэлгээ: Та гадаад улсаас зөөн авчирч буй хөрөнгөө даатгуулахдаа тухайн хөрөнгийг ахин худалдаж авч болох үнэ эсвэл ижил төстэй бараа материалыг авч болох үнэ дээр замын зардлыг нэмсэн дүнгээр даатгуулна.


Хураамж: Таны бараа материал хөрөнгө аль улсын аль мужаас ямар тээврийн хэрэгслээр яаж ирэхээс шалтгаалан даатгуулж буй үнийн дүнгээс 0.18-2.2%-ийн хооронд хураамж төлөөд гадаад улсаас ачигдан гарснаас таны гар дээр хүрэх хүртэлх хугацаанд бүрэн даатгуулах боломжтой.


Хугацаа: Таны бараа гадаад улсаас ачигдсанаас хойш таны гар дээр ирэх хүртэлх 3 сарын хугацаа байна


Нөхөн төлбөр: Таны бараа материал хөрөнгөнд учирсан гэмтэл хохирлыг гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэх засварлах, солих эсвэл завсар үйлчилгээний зардлыг бэлэн мөнгөөр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.

1Даатгалын бүтээгдэхүүний нэрГадаад ачаа тээврийн даатгал
2Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Ачааны даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
3Даатгалын зүйлДаатгуулагчийн эзэмшилд /хариуцлагад/ байгаа олон улсад тээвэрлэгдэж байгаа ачаа бараа байна. 
Даатгалын үндсэн эрсдэл Олон улсын ачаа тээврийн даатгалын А, В, С нөхцөл:Даатгалтай ачаа бараанд гэнэтийн санаандгүй осол аваараас учирсан бодит гэмтэлГал, тэсрэлтХөлөг онгоц, онгоц хөмрөх, усанд суух, хайргадахТээврийн хэрэгсэл онхолдох, галт тэрэг төмөр замаас гарахТээврийн хэрэгсэл, онгоц нь уснаас бусад гадны биеттэй мөргөлдөх, шүргэлдэхАчааг боомт дээр буулгах үеэр осолдохГазар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, түүний үр нөлөөБоомт усанд автах, тээврийн хэрэгсэл, усан онгоц, онгоц, сав, өргөгч ачааны вагон,чингэлэг эсвэл бараа хадгалагдаж буй газарт далай, нуур, голын ус түрж орж ирэх, усанд автахБарааг ачиж буулгах үеэр савлагаа боолт бүрэн гэмтсэнээс үүдэн хөлгийн гадна унаж алдагдах эсвэл бараа гоожих, унахОслын үед усан онгоцноос хаясан ачааны зардалБорлуулаад олох байсан орлогын дундажыг даатгалын үнэлгээнд багтаан олгоно.
Даатгалын нэмэлт эрсдэлБайхгүй
Даатгалын үнэлгээДаатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ0,1% – 2,5% байна.
4Нөхөн төлбөр олголтДаатгагч дараах бичиг баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:Даатгалын баталгааНөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичигНөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтХохирлын хэмжээг тодорхойлсон баримтДаатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрШаардлагатай гэж үзвэл бусад баримт бичигДаатгагч  шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл хохирсон гуравдагч этгээдэд олгоно.Даатгалтай ачаа бараанд эсвэл түүний тодорхой хэсэгт учирсан хохирлыг даатгагч нөхөн барагдуулсан тохиолдолд ослоос үлдсэн ачаа бараа даатгагчийн мэдэлд шилжинэ.Даатгагч хэсэгчилсэн хохирлыг гэмтсэн хэсгийг засварлах эсвэл гэмтсэн хэсгийг солих, нөхөн орлуулах эсвэл гэмтсэн хэсгийг засварлах, солих, нөхөн орлуулах зардлыг төлөх зэргээр аль нэг сонголтоор төлнө. 
5Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдДаатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;Барааны ердийн элэгдэл хорогдол ууршилт зэрэг гадны нөлөөгүй өөрчлөлтүүд;Даатгуулагчийн ачаа барааг Монгол Улсын эсвэл дамжин өнгөрүүлэх, тээвэрлэх улс орнуудын хуулинд заасан журам нөхцөлийн дагуу хураасан, устгасан;Шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл, сав (вагон, контейнер болон барааг агуулж байгаа бусад бүх төрлийн сав), баглаа, боодол бэхэлгээний улмаас гарсан хохирлууд;Ачаа барааны өөрийнх нь шинж чанараас шалтгаалж гарсан хохирлууд, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнд тээвэрлэлтийн явцад гарсан чанарын өөрчлөлтүүдээс шалтгаалсан хохирол;Замд саатсаны улмаас үүссэн хохирол;Тээвэрлэгчийн санхүү төлбөрийн чадварын хүндрэлээс шалтгаалан гарсан хохирол;Учирсан хохирлын шууд бус үр дагавраас үүсэх аливаа хохирол;Нотолгоогүй хохиролДаатгуулагчийн хариуцах хэсэгӨөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдолУчирсан хохирлын шууд бус үр дагавар;Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *