Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал

АЧ ХОЛБОГДОЛ

Сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэж байх үед болон 24 цагийн турш  гэнэтийн санамсаргүй байдлаас гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлэг эмчилгээний зардлаар нөхөн төлбөр олгодог ач холбогдолтой даатгал юм.

ДАВУУ ТАЛ

Уг даатгалд сэтгүүлчээс гадна зураглаач, найруулагч, оператор гэх мэт хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бүхий л хүмүүс хамрагдаж болно.

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ

Та даатгалын хамгаалалтаа өөрөө тогтоох бөгөөд доод хязгаар нь 5,000,000₮ түүнээс дээшээ хэд ч байж болно.

ХУРААМЖ

Хураамжийн хувь үнэлгээнээс 1%. Жишээлбэл: Та сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгалын хамгаалалтаа 5,000,000₮ тогтоовол хураамж нь жилийн 50,000₮ болно.

НӨХӨН ТӨЛБӨР

Таны нөхөн төлбөрийг ажлын 5 хоногт багтааж хурдан шуурхай олгох болно.

1Даатгалын бүтээгдэхүүний нэр Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал
2Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Гэнэтийн осол, эмчилгээний даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
3Даатгалын зүйл Сэтгүүлчийн амь нас, эрүүл мэнд байна.
Даатгалын үндсэн эрсдэл АНГИЛАЛЭРСДЭЛҮҮДАХУЙНЗүсэгдэхХалтирахХавчуулахБүдрэх, торохУнаж бэртэхЭлдэв юманд цохиулахТүлэгдэхЗам тээврийн аюул осолд өртөхБАЙГАЛИЙНГал түймэрУс шаварт унахҮерАянгаНаранд цохиулахЦасан болон шороон шуургаГазар хөдлөлтХорт ургамалд хордохХөрсний нуралт, цөмрөлтХүчит салхиYЙЛДВЭРЛЭЛ ТЕХНИКИЙНУурхай нурах, цөмрөх, дэлбэрэх,  гулгалтад өртөхСантехник дулааны сүлжээний гэмтлийн нөлөөлөлЦахилгааны хүчдэл дэлбэрэлтийн нөлөөлөлМашин тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй харьцах үеийн нөлөөлөлШаталтын нөлөөлөлХорт хий, химийн бодист хордохМАЛ АМЬТНЫ НӨЛӨӨЛЛӨӨР ҮҮСЭХМорь малаас унах чирэгдэхӨшиглүүлэхМалд дайруулахХазуулахМөргүүлэхАраатан амьтан ба чоно нохойд хазуулахБУСАДБусдад хорлогдохХүйтэн мэс зэвсэгт өртөхГэмт халдлагад өртөхГэрээнд хязгаарласнаас бусад эрсдэл 
Даатгалын нэмэлт эрсдэлБайхгүй
Даатгалын үнэлгээДаатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ  1% – 2,5% байна.
4Нөхөн төлбөр олголтДаатгагч дараах бичиг баримтуудаас үндэслэн нөхөн төлбөр олгоно. Үүнд:Даатгалын баталгаа Байгууллагын албан тоот /банкны нэр, дансны дугаарыг тодорхой бичнэ/Нөхөн төлбөрийн маягтыг Даатгагчаас авч бөглөнө.Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт (эмнэлгийн акт эсвэл лист, эмчилгээний карт)Хохирлын хэмжээг тогтоосон баримт (эмнэлэг эмчилгээний зардлын дүн бүхий тооцооны хуудас, лист)Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагчид нь олгоно.Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.
5Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдДаатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;Бүх төрлийн өвчин, эмгэг түүнээс үүдсэн бүх төрлийн эрсдэлүүд;Амиа хорлох, хорлохоор завдсан болон түүний үр дагавар;Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн;Мэргэжлийн болон аюултай спортоор хичээллэх үед гарсан хохирол тэдгээрийн үр дагавар;Дайн байлдаан, үймээн, самуун, бослого, террорист үйл ажиллагаа, ажил хаялт, төрийн эргэлтийн үр дагавар;Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;Нотолгоогүй хохирол;Өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *