Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал

ХАМГААЛАЛТ

Хүнд даацын тээврийн хэрэгслийн (C Ангилалын бүх тээврийн хэрэгсэл)

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн осол аваар (онхолдох, мөргөлдөх, гулсах, унах, хөрсний нуралтаас онхолдох, биет зүйлд цохиулах)
  • Гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт/гадны нөлөөллөөс үүдэлтэй/
  • Байгалийн бүх төрлийн эрсдэл (ой хээрийн түймэр, газар хөдлөлт, аянга цахилгаан, мөндөр, үер,  хөрс чулууны нуралт, хүчтэй цасан ба шороон шуурга);
  • Ажиллаагүй байх үеийн буюу гараж, зогсоол, талбай дээр байх үед гарах дээрх эрсдэлүүд (биет зүйл мөргөх, унах, барилга, байгууламжийн нуралт, цөмрөлт, биет зүйлд өртөх, гал, байгалийн гамшигт өртөх эрсдэл);
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс үүдсэн эрсдэл

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ

Зах зээлийн үнэ буюу орлуулах үнээр тогтооно

ЖИЛИЙН ХУРААМЖ

Даатгалын үнэлгээнээс хамаарна

ОНЦЛОГ

  • Өөрийн хариуцах хэсэг байхгүй (даатгуулагчийн буруугүй тохиолдолд)
  • Бүх төрлийн эрсдэлээс даатгана
  • Даатгуулсан түүхэндээ нөхөн төлбөр аваагүй бол өмнөх даатгалын компанийн үзүүлж байсан хөнгөлөлт, урамшууллыг бид үргэлжлүүлэн үзүүлдэг
  • Даатгалын хугацаанд даатгалын үнэлгээ хүртэл хэдэн ч удаа нөхөн төлбөр авах боломжтой. 

НӨХӨН ТӨЛБӨР

  • Даатгагдсан эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд хохирлыг даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр (эсвэл гэмтсэн хэсэг, эд ангиудыг  сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зардлыг төлөх зэрэг аль нэг хэлбэрээр) нөхөн төлнө.
  • Бүрэн сүйрэл болсон тохиолдолд учирсан бодит хохирлоос Даатгуулагчийн хариуцах хэсэг-ийг хассан дүнгээр 100% нөхөн төлнө. 
  • Даатгалын нөхөн төлбөр зүйл тус бүрийн хувьд даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй.
1Даатгалын бүтээгдэхүүний нэрХүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал
2Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Автотээврийн хэрэгслийн даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
3Даатгалын зүйлДаатгуулагчийн хүнд даацын тээврийн хэрэгсэл байна.Даатгуулагчийн нэмэлт тоноглол байна. 
Даатгалын үндсэн эрсдэлЗамын хөдөлгөөнд оролцох үеийн осол аваарАвто граж, талбай, зогсоол дээр байх үеийн бүх төрлийн эрсдэлГал түймэр, тэсрэлт, дэлбэрэлтБайгалийн бүх төрлийн эрсдэлЖолоо шилжүүлсэн үеийн эрсдэлШилний хохиролТоль, эд ангийн хулгайХулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол
Даатгалын нэмэлт эрсдэлНэмэлт тоноглолЧиргүүлийн эрсдэл
Даатгалын үнэлгээДаатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ0,33% – 3,5% байна.
4Нөхөн төлбөр олголтДаатгагч дараах бичиг баримтуудыг үндэслэн нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Үүнд:Даатгалын баталгааНөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичигНөхөн төлбөрийн маягт /Даатгагчаас авч бөглөх/Хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтХохирлын хэмжээг тодорхойлсон баримтДаатгуулагчийн эсрэг гаргасан нэхэмжлэл (төлбөрийн баримтуудыг хавсаргана.)Хохирогчийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт /шаардлагатай тохиолдолд/Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрШаардлагатай гэж үзвэл бусад баримт бичигДаатгагч  шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, хуулийн хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл хохирсон гуравдагч этгээдэд олгоно. 
5Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдДаатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;Тээвэрлэж байсан ачаанд учирсан хохирол;Гэмтэлтэй хүнд даацын тээврийн хэрэгслийг ажиллуулснаас учрах эрсдэл эсвэл засварыг бүрэн гүйцэтгээгүй ажиллуулснаас учрах эрсдэл, зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийгээгүйгээс үүдсэн хохирол, турших шалгах, зориулалтын бус зорилгоор ашигласнаас үүдсэн эвдрэл хохирол, мотор цохих;Хууль болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эсвэл олгосон зөвшөөрлийг зөрчсөн, стандарт хэмжээнээс хэтэрсэн ачаа чиргүүл, шатах тослох материал, нефть, газ, химийн эсвэл тэсрэх бодис ачиж тээвэрлэсэнээс үүдэн гарсан хохирол;Ашиглалт, байнгын ажиллагааны нөлөөллийн шууд үр дагавар болох эвдрэл гэмтэл (хэвийн элэгдэл хорогдол, зэврэлт, агаар мандлын бохирдолт, шавьж хорхой, шимэгчдийн үзүүлсэн нөлөө, эсвэл хэрэглэгдээгүй удсанаас, эсвэл агаарын байдлаас шалтгаалсан элэгдэл, ялзралт, цагийн урсгалаар үйлчилгээ үзүүлдэг хүчин зүйлсээс шалтгаалсан өнгө, загвар хийцийн өөрчлөлт, гоозүйн гажиг) болон үйлдвэрийн гажиг, механикийн эвдрэл гэмтэл;Архи, согтууруулах ундаа мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдсэн болон мэргэжлийн бус, ажил гүйцэтгэх гэрээгүй хүн ашиглах, жолоодох үед гарсан хохирол;Гэрээнд өөрөөр заагаагүй бол үйлдвэрийн бус нэмэлт тоноглол /нэмэлт гэрэл, цахилгаан төхөөрөмж /хэрэгслүүдээс үүдэлтэй гэмтэл, хохирол;Хүнд даацын тээврийн хэрэгслийг уралдаан тэмцээнд ашигласан, найдвартай эсэх эсвэл чадварыг нь туршсан;Нотолгоогүй хохиролДаатгуулагчийн хариуцах хэсэгӨөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдолУчирсан хохирлын шууд бус үр дагавар;Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *