Гар утас, электрон тоног төхөөрөмжийн даатгал

1Даатгалын бүтээгдэхүүний нэрГар утас, электрон тоног төхөөрөмжийн даатгал
2Даатгалын бүтээгдэхүүний холбогдох даатгалын хэлбэр Хөрөнгийн даатгал
Даатгалын бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
Даатгалын зүйлДаатгуулагчийн гар утас, электрон тоног төхөөрөмж байна
Даатгалын үндсэн эрсдэлХулгайГэмтэл учрахАжиллагаа доголдох
Даатгалын нэмэлт эрсдэлГээгдэх /нэмэлт хураамж төлж даатгуулсан тохиолдолд/Laptop, macbook, телевизор, суурин компьютер, суурин дэлгэцээс бусад төхөөрөмжид нэмэлт эрсдэл хамаарна
Даатгалын үнэлгээДаатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамжийн хувь, хэмжээ13% – 18% байна.
4Нөхөн төлбөр олголт Хохирол учирсан даруйд Даатгуулагч өөрт мэдэгдэж байгаа дэлгэрэнгүй мэдээллийг даатгагчид мэдэгдэн, учирсан хохирлыг баталгаажуулах арга хэмжээг авах ба Даатгагчтай тохиролцсон хугацаанд хохирлын талаарх дараах баримт материалыг бүрдүүлж ирүүлнэ.Үүнд:даатгалын баталгаанөхөн төлбөрийн маягт (даатгагчаас авч бөглөнө)хохирлын талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолтхохирлын үнэлгээ хэмжээг тодорхойлсон баримтуудхохирол учирсан гар утас, төхөөрөмж даатгуулагчийнх мөн болохыг тодорхойлох бичиг баримт Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ, заасан хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчийн нөхөн төлбөр дээр нэмж олгоно.Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардвал хугацааг сунгаж болно.Нөхөн төлбөр олгосон тохиолдолд даатгалын тохиолдлоос үлдсэн хөрөнгө, хөрөнгийн хэсэг даатгагчийн мэдэлд шилжинэ.Нөхөн төлбөрийг даатгуулагчид эсвэл даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагчид нь олгоно.
5Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдДаатгалын тухай хуулийн 8.5-д заасан нөхцлүүд: /даатгуулагчийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар, хохирол; даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн; энэ гэрээний 5.1-д заасан эрсдэлээс бусад шалтгаанаар хохирол үүссэн, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол/;Нотолгоогүй хохиролӨөр даатгалаар хамгаалагдах тохиолдол;Буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн;Даатгуулагчийн хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхийг завдсан тохиолдолУчирсан хохирлын шууд бус үр дагавар;Даатгалын хугацаа эхлэхээс өмнө учирсан хохирол;Даатгалын гэрээнд бүртгэгдээгүй гар утас, электрон төхөөрөмжид учирсан хохирол;

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *