Малын эрсдэлийн даатгал

Ач холбогдол: Малын индексжүүлсэн даатгал төслийн хүрээнд малын хорогдлын эрсдэлийг Монгол улсын засгийн газар болон даатгалын компаниуд хариуцах даатгалын бүтээгдэхүүн ба нэг малчны хотонд гарсан хорогдлоор бус харин сумын хэмжээнд гарсан нийт хорогдлоор тооцон нөхөн төлбөрийг олгодог даатгал юм.


Хугацаа: 12 дугаар сарын мал тооллогоос хагас жилийн мал тооллого хүртлэх хугацаа.


Үнэлгээ: Малчин хэдий хэмжээний хураамж төлж нөхөн төлбөр авах нь малаа хэрхэн үнэлж даатгуулснаас шалтгаалах тул малаа аль болох өндөр үнэлгээгээр даатгуулж занших нь малчдад ашигтай юм. Иймд малчид малаа зах зээлийн бодит үнэлгээгээр үнэлж даатгуулах нь маш чухал.


Хураамж: МЭД-ын баталгаанд заасны дагуу малчид даатгалын компанид төлөх мөнгөн дүнг МЭД-ын хураамж гэнэ.


Нөхөн төлбөр: Жил бүр үндэсний статистикийн газраас 21 аймгийн сум тус бүрээр малын хорогдолын хувийг гаргадаг сумын малын хорогдолын хэмжээ босго үзүүлэлт 5-6%-иас илүү гарсан бол илүү гарсан хувьд нь нөхөн төлбөр бодогдож даатгуулсан малдад бүгдэд нь нөхөн төлбөр олгогдоно.


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *