Бараа материалын даатгал

АЧ ХОЛБОГДОЛ
Даатгуулагчийн бараа бүтээгдэхүүн, түүхий эд материал гэнэтийн болон гадны нөлөөллөөс болоод бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвэнд нь оруулах зардлыг олгодог ач холбогдолтой даатгал юм.
 
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ
Галын эрсдэл
Байгалийн эрсдэл
Цахилгааны эрсдэл
Сан техникийн эрсдэл
Ус чийгний эрсдэл
Гуравдагч этгээдээс хохирол учруулах эрсдэл
Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
Хулгай, хулгайн сэдлээр хохирол учруулах эрсдэл
Дээрэм, дээрмийн сэдлээр хохирол учруулах эрсдэл
ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР
Бараа бүтээгдэхүүнийг түүний өртөгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг 100% нөхөн төлнө. 
Бараа бүтээгдэхүүнийг түүний өртөгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулаагүй тохиолдолд даатгалын үнэлгээг бараа бүтээгдэхүүнийг өртөгт үнэд харьцуулж бодит хохирлын дүнгээс хувь тэнцүүлэн олгоно.
Даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд хохирлыг даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр (эсвэл гэмтсэн хэсгийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зардлыг төлөх зэрэг аль нэг хэлбэрээр) нөхөн төлнө.
Даатгуулагчаас шалтгаалаагүй хохирлыг 100% нөхөн төлнө.
Даатгуулагчийн буруугаас хохирол учирсан тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрөөс даатгуулагчийн хариуцах хэсэг (0-20 хувь)-ийг хасч олгоно.
Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно.
Даатгалын эрсдэлийн улмаас учирсан эсвэл учирч болзошгүй хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгалын нөхөн олговор дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө. Гэхдээ энэхүү зардлын хэмжээ нь даатгалын үнэлгээний 10%-иас үл хэтэрнэ. 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *