ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ 2,000 ХҮҮХДИЙН ДААТГАЛ

Практикал Даатгал ХХК 20 жилийн ойн хүрээнд хүүхдэд чиглэсэн эрсдэлийг бууруулах ажлууд цувралаар хийж эхэллээ. Үүний хүрээнд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг тусгай хэрэгцээт 2,000 хүүхдийг үнэгүй гэнэтийн ослын даатгалд хамруулах аяныг орон даяар зарлаж байна.

Монгол улсын хэмжээнд нийт барилга байгууламжийн 82% нь тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдэд зориулагдаагүй буюу ээлгүй гэх тоо баримт LEAD Mongolia байгууллагаас хийсэн судалгаанд дурдагдсан байдаг. Тусгай хэрэгцээт хүүхэдтэй айл өрхүүдийн хувьд стандарт бус барилга байгууламжаар дүүрэн гудамж зам талбайд хүүхдээ сургуульд явуулна гэдэг багагүй эрсдэлийг бас сорилт дагуулдаг. Тиймээс тусгай хэрэгцээт хүүхдийн аюулгүй байдал орхигдоод байгаа энэ үед тэдний ачаанаас үүрэлцэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар шийдлээ.

Уг гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүн нь ерөнхий боловсролын сургуульд явдаг 6-18 насны тусгай хэрэгцээт хүүхдийг хамгаалах бөгөөд сургуульдаа ирж очих болон сургуулийн орчинд байх үед даатгал үйлчилнэ. Даатгалын нийт үнэлгээ нь 2,000,000 төгрөг ба гэнэтийн осолд өртсөнөөс үүдэн гарах эмнэлэг эмчилгээний зардлыг нөхөн төлнө.

Эцэг эх асран хамгаалагч нь өөрт ойр Практикал Даатгалын салбаруудад бичиг баримттайгаа очин даатгуулах бөгөөд даатгалаа идэвхжүүлсэн өдрөөс хойш 2024 оны 6 сарын 30 дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ.

Танд эсвэл таны эргэн тойронд сургуульд сурдаг тусгай хэрэгцээт хүүхэд байдаг бол аяны талаар дуулгаж үнэгүй даатгуулахад туслаарай.

📍Аян 11 сарын 30 дуустал үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Практикал Даатгал компанийн салбарууд болон фэйсбүүк хуудас, лавлах утас 7777-6677 дугаараас аваарай.


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *